Нийгмийн сүлжээ залуу сонгогчдын зоригийг мохоож байна уу?

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-06-17 09:20 GMT+8

Эсвэл нийгмийн сүлжээ тэднийг ардчилалд дахин ойртуулаад байна уу? Германд энэ сэдвийн хүрээнд мэтгэлцээн ид өрнөж байна. Монголд ч нэгэн адил сонгуулийн кампанит ажлын үеэр улс төрийн агуулгатай асуудлаар санал бодлоо илэрхийлэх харилцаанд зохицуулалт хийхэд гол анхаарлаа төвлөрүүлэх үү? Эсвэл интернетийн орчинд өрнөж  буй ардчиллыг дэмжсэн улс төрийн хэлэлцүүлгүүдийг дэмжих үү гэдгийг эргэцүүлэн бодох цаг нь болсон.

Германд юу болоод өнгөрөв өө? Европ тивийнхний хувьд чухал ач холбогдолтой Европын парламентын сонгуулиас хэдхэн өдрийн өмнө хөгжмийн зөвлөгөө өгдөг, олноо танигдсан  26 настай юүтюбчин Резо “Христосын Ардчилсан Холбоо Намын учруулсан сүйрэл” нэртэй видео хийгээд сүлжээнд тавьсан. Резо нэг цаг орчим үргэлжлэх видеогоороо дамжуулан германы нийгэмд улам бүр нэмэгдэж буй нийгмийн хагарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг Германы холбооны засгийн газраас юу ч хийхгүй байгааг хэлээд засгийн эрхийг баригч их эвслийг бүрдүүлж буй Германы Социал Демократ Нам (ГСДН) ба Германы Христосын Ардчилсан Холбоо Намыг (ГХАХН) хоёуланг нь сонгохгүй байхыг уриалсан юм.

Монголд сонгуулийн хуульд сонгуулийн өмнө санал асуулга явуулж болохгүй, санал асуулгын дүнг нийтэлж болохгүй. 

Резо дээрээс нь нэн ялангуяа сүүлийн 14 жилд тасралтгүй засгийн эрхийг баригч, эвслийг тэргүүлсэн, сүүлийн сонгуулийн дараа ГСДН-тай их эвслийг бүрдүүлж буй Ангела Меркелийн консерватив үзэл баримтлалтай Христосын Ардчилсан Нам герман орны ирээдүйн бүх чухал асуудлуудад ямар ч хариулт өгч чадаагүй гэдгийг нотлохын тулд маш олон статистик тоо баримт, судалгааны үр дүнг нэмсэн байна.

Түүний довтолгоонд шүүмжлэлд өртсөн улс төрийн намууд бут цохигдож орхив. Видео вирусын халдвар мэт үтэр түргэн тархаж, евро парламентын сонгуулийн өмнөх өдрүүдэд 12 сая хүн уг видеог үзсэн байна. Учир нь Резо бол байдаг л нэгэн биш харин хөгжмийн зөвлөх гэдгээрээ танигдсан хүн. Нөлөө бүхий зөвлөх маань өөрийн Youtube сувгаараа 2 сая хэрэглэгчид хүрдэг залуу хүмүүсийн дунд асар нөлөөтэй нэгэн. Сонгуулийн дараа улс төрийн намуудын төлөөлөгчид ба улс төрийн ажиглагчид ГСДН ба ГХАНХ евро-парламентын сонгуульд түүхэн доод амжилт үзүүлэхэд Резогийн видео шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ гэдэг дээр санал нэгдсэн юм.

Энэ нь нөлөө бүхий юүтюб ба нийгмийн сүлжээ Германы үндэсний сонгуульд  тодорхой нөлөө үзүүлсэн анхны тохиолдол боллоо. Европын сонгуулийн дараа үүссэн доргилт одоо ч намжаагүй үргэлжилсээр байна. ГСДН-ын дарга, ГСДН-ын Бундестаг дахь бүлгийн дарга Андреа Наалес огцорсон. ГХАН-д Меркелийг залгамжлагч гэгдэж байсан Аннегрет Крамп-Карренбауерийн байр суурь ч ганхаж байна. Гэхдээ энд нэг олзуурхууштай зүйл байгаа нь залуу сонгогчдын сонгуулийн оролцоо дорвитой нэмэгдсэн явдал юм. Залуу иргэдийг ардчилсан нийгэмд нийгэмшүүлэхэд нийгмийн сүлжээний гүйцэтгэх үүрэг ирээдүйд улам л чухал болох нь.

Үүний зэрэгцээ Резогийн видеоны түгэх хүрээ ийм өргөн байсны улмаас сонгуульд ямар арга хэлбэрээр нөлөөлөхийг зөвшөөрөх вэ гэдэг өргөн хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Нэн ялангуяа ГХАХН-ын дарга Аннегрет Крамп-Каррен Бауер Резо баримт нотолгоог санаатайгаар сонгосон, ГХАХН-д үг хэлэх боломж олгоогүй гэж буруутгав. Сонгуулийн өмнөхөн 70 нөлөө бүхий юүтюбчид Резогийн уриалга дор нэгдэж, түүний видеог тараасан учраас ирээдүйд телевиз, сонин, радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгэн адил нийгмийн сүлжээнд сонгуулийн өмнө нөлөө бүхий юүтюбчид биеэ хэрхэн  авч явах байдлыг заасан дүрэм журам хэрэгтэй юм биш үү гэдэг санаагаа ч илэрхийлсэн.

2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө хийхээр төлөвлөж буй Сонгуулийн хуулийн шинэчлэлд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хумих тухай бус харин нэмэгдүүлэх тухай бодолцох нь дээр биш гэж үү?

Тэгэхээр эдгээр дүрэм журмууд гэж юуг хэлээд байна? Хэвлэлийн болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг германы үндсэн хуульд чөлөөт, ардчилсан нийгмийн салшгүй хэсэг мөн гэж заасан байдаг. Хувь хүн бүр, сэтгүүлч бүр сонгуулийн хором бүрт сонгох эсвэл эс сонгох тухай зөвлөмж өгч болно хэмээн зөвшөөрсөн. Үндсэн хуулиар зөвшөөрсөн учраас Крамп-Карренбауерийн сонгуулийн өмнө нөлөө бүхий юүтюбчид биеэ хэрхэн авч явах тухай дүрэм боловсруулахыг шаардсан шаардлага нь олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртсөн юм.

Зарим нь түүнийг Германд цензурыг буцааж авчрах гэлээ хэмээн буруутгаж байв. Зарим нь Крамп-Карренбауерийн зөв гэж үзэж байлаа. Учир нь Резо эцсийн дүндээ маргаан дэгдээх байдлаар санал бодлоо илэрхийлж, чухал сонгуульд нөлөөлсөн нь үнэн. Хэрвээ герман Крамп-Карренбауерийн тоглоомын талбай дээр гаргаж ирсэн санал бодлоо илэрхийлэх харилцааг зохицуулах “зохицуулалт”-ыг сонгуулийн өмнө нэвтрүүлсэн бол аль хэдийнэ ийм зохицуулалт хийчихсэн орнуудын практикаар баримжаа авах хэрэгтэй болно.

Иймэрхүү зохицуулалт жишээлбэл Монголд байдаг. Монголд сонгуулийн хуульд сонгуулийн өмнө санал асуулга явуулж болохгүй, санал асуулгын дүнг нийтэлж болохгүй. Олон монголчууд энэ зохицуулалтыг сонгуулийн дүнгийн талаар таамаглал дэвшүүлэхийг хориглосон заалт гэж тайлбарладаг. Хэдийгээр сонгуульд хэн нэгэн нэр дэвшигч эсвэл аль нэг улс төрийн намыг сонгохыг зөвлөхийг хориглосон тодорхой заалт байхгүй ч сэтгүүлчид ба нийгмийн сүлжээнд нөлөө бүхий Юүтюбчдийг санал бодлоо илэрхийлэхдээ болгоомжтой бай гэсэн сануулга гэж тайлбарлаж болно.

Мөн эдгээр дүгнэлтийг прокурорууд ба шүүгчид ашиглахыг үгүй гэх газаргүй. Дээрээс нь Зөрчлийн тухай хуулийн заалтаар гутаасан, гүтгэсэн тохиолдолд өндөр хэмжээний торгууль ногдуулах аюул бий. Гутаах, гүтгэх тухай ойлголтуудын нарийвчилсан тодорхойлолт байхгүй бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх явцад томоохон асуудлууд үүсдэг. Нөлөө бүхий юүтюбчдийн зүгээс хурцаар шүүмжилсэн эсвэл хэн нэг нэр дэвшигч эсвэл аль нэг улс төрийн намыг сонгохыг зөвлөсөн тохиолдолд  худлаа мэдээлэл түгээсэн гэдэг үндэслэлээр эсэргүүцэж, эсрэг мэдээлэл тараах замаар мөнгөн торгуулиар айлгахыг оролдох болно. Мөнгөн торгуулиас айх айдас нь монголын сэтгүүлчдийн өөрсдийнх нь байнга ярьдаг сэдэв болох өөрийн цензурт хүргэх магадлалтай.

Сонгуулийн өмнө хуурамч хаяг, хуурамч мэдээлэл, гүтгэлгээр дамжуулан олон нийтийн санаа бодолд нөлөөлөх асуудлыг шийдвэрлэж чадахгүй. 

Гэсэн ч өнөөг хүртэл хуримтлуулсан туршлагаас харахад дээр яригдсан дүрэм журам батлагдлаа гэхэд сонгуулийн өмнө хуурамч хаяг, хуурамч мэдээлэл, гүтгэлгээр дамжуулан олон нийтийн санаа бодолд нөлөөлөх асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Харин оронд нь залуучуудыг өдөөхийн тулд хурцатгасан өнгөө аясаар улс төрийг сонирхох сонирхлыг дээшлүүлж буй олон нийтийн санаа бодолд нөлөөлөгчдийг дэмжих нь зүйтэй биш гэж үү?

Залуучуудыг нэгтгэдэг газарт, залууст ойлгомжтой хэлээр нийгмийн тухайн үеийн байдал, ирээдүйн талаар хэлэлцүүлэг эхлүүлэх, бодлогын шүүмжээс улс төрчид, улс төрийн намууд бултах замгүй болжээ гэдгийг  германы жишээ харууллаа. 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө хийхээр төлөвлөж буй Сонгуулийн хуулийн шинэчлэлд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хумих тухай бус харин нэмэгдүүлэх тухай бодолцох нь дээр биш гэж үү?

Нийтлэл бичсэн: Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш & Бритиш Колумбия Их сургуулийн Проф. Жулиан Дийркс

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ