ЭНЭ ӨДӨР: Африкийн хамгийн их уншигдсан номыг хэвлэжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-17 10:10 GMT+8

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1881 оны зургаадугаар сарын 17. Томми Бернс мэндэлжээ

Жинхэнэ нэрийг нь Ноа Брюссо гэх хүнд жингийн боксын дэлхийн аварга Томми Бернс 1881 оны энэ өдөр мэндэлжээ. Дэлхийн боксын хүнд жингийн аварга болсон цор ганц канад эр тэрээр мөн цомоо хамгаалан дэлхийгээр тойрон аялал хийж тоглосон анхны боксчин юм. Тэрээр нийт 11 удаа цомоо хамгаалж байжээ. 

1958 оны зургаадугаар сарын 17. Африкийн хамгийн их уншигдсан ном хэвлэгджээ

Африк тивийн түүхэнд хамгийн өргөн хүрээтэй уншигдсан ном болох “Things Fall Apart” 1958 оны энэ өдөр хэвлэгджээ. Нигери зохиолч Чинуа Ачебегийн бичсэн уг зохиолд зүүн өмнөд Нигерийн колонд байсны өмнөх XIX зууны үеийн түүхийг өгүүлдэг аж. Зохиолыг англиар бичсэн ба англиар ярьдаг Африкийн  улсуудад ихээхэн тархсан байна.

2018 оны зургаадугаар сарын 17. “Incredibles 2дэлхийн дээд амжилт тогтоов

Алдарт жүжигчин Брэд Пит найруулсан “Incredibles 2” хүүхэлдэйн кино 2018 оны энэ өдөр нээлт хийсэн долоо хоногтоо 180 сая ам. долларын ашиг олсноор дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. 200 сая ам. долларын өртгөөр бүтэж нийт 1,2 тэрбум ам .долларын ашиг олсон тус кинонд Крейг Нелсон, Сэмюэл Л.Жексон зэрэг алдартай жүжигчид дуу оруулсан юм.

Эх сурвалж: Onthisday.com

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 735 санал өгсөн байна.

Дээшээ