ФОТО: Хонконгод болсон эсэргүүцлийн жагсаалд хоёр сая иргэн нэгджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-17 10:30 GMT+8

Хонконгийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Тэгвэл үүнийг эсэргүүцэн жагссан иргэдийн тоо хоёр саяд хүрсэн тухай зохион байгуулагчид мэдээллээ. Ийнхүү Хонконгийн түүхэн дэх хамгийн олон хүн оролцсон жагсаал тус улсад үргэлжилж байна.

Хонконгийн удирдагч Кэрри Лам өчигдөр хуулийн төслийг өргөн барьсандаа уучлалт гуйжээ. Олон мянган жагсагчид түүнийг албан тушаалаа өгөхийг шаардаж байсан юм. Учир нь тус хууль хэрэгжээд эхэлбэл гэмт этгээд үйлдсэн иргэд төдийгүй эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, хүний эрхийг хамгаалсан гэмгүй хүмүүс ч Хятадын бай болох магадлалтай. Түүнчлэн Хонконг дахь Хятадын нөлөө улам нэмэгдэх юм.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 20-нд товлосон ч жагсаал цуглааны улмаас хойшилж болзошгүй байна.

Эх сурвалж: BBC   

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ