ЭЕШ-ын материалыг шилэн технологиор шууд засах үйл явцыг танилцууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-06-17 10:16 GMT+8

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монгол улсын түүх, Физик хичээлийн шалгалтаар эхэллээ.

Хугацаагаар эрэмбэлж харах :
10:16 2019-06-17

09:55 2019-06-17

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монгол улсын түүх, Физик хичээлийн шалгалтаар эхэллээ.

Боловсролын үнэлгээний төв Монгол Улсын боловсролын салбарын 100 жилийн түүхэнд анх удаа ЭЕШ-д шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлсэн.

Өнөөдөр өглөө орон даяар болсон ЭЕШ-ын материалыг шилэн технологиор шууд засах үйл ажиллагаа яг одоо Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 23-р дунд сургууль дээр болж байна. 

Энэ жил ЭЕШ-ын зохион байгуулалтад нэгэн том өөрчлөлт орж байгаа нь шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлж байгаа явдал юм. Боловсролын үнэлгээний төвөөс шилэн технологи буюу шалгалтын материалыг шууд засалтын машинаар газар дээр нь уншуулаад,  дүн оноог арын дэлгэцэд үзүүлж үйл ажиллагааг олон нийтэд танилцууллаа. Уг технологийн давуу тал нь цахим орчныг ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой аж.

Энэ жилийн хувьд 18 мянган шалгуулагч ЭЕШ өгнө гэсэн төлөвтэй байгаа аж. Өнөөдөр 734 сурагч Монгол Улсын Түүхийн хичээлийн шалгалтыг өгчээ. Улсын хэмжээнд нийт 64 төхөөрөмжөөр элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг шууд засаж байгаа юм. 

 

09:54 2019-06-17

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 735 санал өгсөн байна.

Дээшээ