Дундговь аймгийн Сайнцагаан сум хүртэлх зам, замын байгууламжийг хаажээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-06-17 10:20 GMT+8

Төв аймгийн Лүн сумын нутагт энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрч, зорчих боломжгүй болсон тул Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 17-ны өдрийн 18 цаг хүртэл хязгаарласан.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум чиглэлийн авто замын 64-75 дахь км-т үерийн усны улмаас зорчих хэсгийн хоёр талын хөвөө нийтдээ усанд угаагдаж, хучилтууд хэсэгчлэн эвдэрч, доогуураа усанд идэгдсэнээс тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үүссэн тул Төв аймгийн Өндөр Довын уулзвараас Дундговь аймгийн Сайнцагаан сум хүртэлх зам, замын байгууламжийг түр хаасан.

27 тээврийн хэрэгслийн 1033 зорчигчийг төв суурин газарт байршуулж, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Дээрх чиглэлүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд замын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учир “Авто зам, замын байгууламжийг түр хаах тухай” тушаалын хэрэгжих хугацааг сунгаж магадгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн амь, нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүйн тулд дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаартай холбоотойгоор замын нөхцөл байдал хүндэрсэн тул тээвэрлэлтийн үйл ажиллагаа, замын нөхцөл байдал хүндэрсэн тус өдрүүдэд Автотээврийн үндэсний төвийн “Шуурхай бүлэг”, Хөдөлгөөний удирдлагын төв, орон нутгийн автотээврийн төв, АЗЗА, Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон нараар ахлуулсан баг бүрэлдэхүүн газар дээр нь ажиллав.
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн эдгээр өдрүүдэд Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс аймгаас Улаанбаатар хот чиглэлд тээврийн хэрэгслийн тээвэрлэлт гүйцэтгэж байсан 15 аж ахуй нэгжийн 27 тээврийн хэрэгслийн 1033 зорчигчийг төв суурин газарт байршуулж, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Тус хүндрэлтэй нөхцөл байдалд зорчигчдыг шилжүүлэн суулгах зорилгоор Улаанбаатар хотоос 5 аж ахуй нэгжийн 16 тээврийн хэрэгслийг дайчлан гаргаж, зохион байгуулалт хийжээ.
Эх сурвалж: АТҮТ

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ