Дэлхийн II дайны үеийн дурлалт хос 75 жилийн дараа уулзжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-06-18 08:40 GMT+8

Ахмад дайчин K.T. Роббинс Дэлхийн II дайны үед Францын зүүн хойд хэсэгт байлдаж явахдаа ухаангүй дурласан франц охин Жэйнин Пирсоныг 75 жилийн турш хэзээ ч мартаагүй аж.

Роббинс Жэйнин хоёр 1944 онд анх учирсан бөгөөд төд удалгүй Роббинсийг зүүн фронтод байлдахаар томилогдоход дурлалт хос гунигийн нулимстай салж байв. Тэрээр дайны дараа Америк руу нутаг буцан эхнэртэй ч болж Жэйнинийг дахин харахгүй гэдэгтэйгээ эвлэрчээ. 

Дайны дараа Роббинст дурлалт бүсгүйнх нь хар цагаан зураг л үлдсэн бөгөөд үүнийгээ ихэд нандигнан хадгалсаар ирсэн гэнэ. Анх учрахдаа Роббинс 24, Жэйнин 18 настай байжээ. Тэд хэзээ нэгэн цагт дахин уулзах совин 75 жилийн турш Жэйнинд байсаар байсан гэнэ. Францын нэгэн телевизийн нэвтрүүлэг тэднийг дахин уулзах боломжийг олгож өдгөө 97 настай Роббинс, 91 настай Жэйнин нар халуун дотноор  тэврэлдэн уулзсан байна. “Би чамд үргэлж хайртай байсан, миний зүрх сэтгэлд чи минь хэзээд байсаар л байдаг” хэмээн Роббинс уулзалтын үеэр Жэйнинд хэлжээ.

Нэвтрүүлгийн үеэр Роббинс дайны үеийн хүнд бэрх мөчүүд болон Жэйнинтэй хэрхэн анх учирч байснаа мөн хуучилжээ. Роббинс “Би түүн дээр заавал эргэж ирнэ, тэгээд аваад явна гэж хэлж байсан. Гэхдээ надад тэгэх боломж гараагүй” гэжээ. Жэйнин түүнийг эргэж ирнэ хэмээн итгэж дайны дараа англи хэл сурч эхэлсэн байна. “Түүнийг ачааны машины тэвшинд суугаад явахад би өөрийн эрхгүй асгартал уйлснаа санадаг юм. Надад маш гунигтай байсан. Үнэнийг хэлэхэд, түүнийг нутаг буцалгүй надтай үүрд үлдээсэй гэж хүсч байсан” гэжээ. 

Роббинсон дайны дараа Лиллиан хэмээх бүсгүйтэй гэрлэж түүнийг 2015 онд өөд болтол 70 жил хамт амьдарсан. Харин Жэйнин 1949 онд гэрлэсэн бөгөөд өдгөө таван хүүхэдтэй бэлэвсэн эмэгтэй аж. “Би үргэлж түүний тухай боддог байсан. Түүнийг над дээр нэг л өдөр хүрээд ирэх байх гэж хүсэн хүлээсээр л байсан” гэжээ.

Дурлалт хос уулзалтаа өндөрлөн салахад “Жэйнин, би чамд хайртай охин минь” хэмээн Роббинсон хэлсэн юм. 

Эх сурвалж: www.today.com

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 552 санал өгсөн байна.

Дээшээ