Израилийн ерөнхий сайдын эхнэр төрийн мөнгө шамшигдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-17 12:20 GMT+8

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн эхнэр төрийн мөнгийг зүй бусаар ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн жил шүүхээс Сара Нетаньяхуг авлига болон итгэл эвдсэн хэрэгт буруутгасан юм.

Тодруулбал, ерөнхий сайдын албан газарт бүтэн цагаар тогооч ажилладаг байна. Харин Сара Нетаньяху 99.300 ам.доллароор гаднын дээд зэрэглэлийн ресторануудаас хоол захиалж, тансаглажээ. Тэрээр хэргээ хүлээн зөвшөөрч, шүүхтэй тохиролцсоны үндсэн дээр төсөвт учруулсан хохирлоо төлж, нэмээд 12 мянган ам долларын торгууль төлөх үүрэг хүлээсэн байна. Хэрэв шүүхтэй тохиролцож чадаагүй бол таван жил шоронд хоригдох ял сонсох байж.

Өчигдөр болсон шүүх хурлын үеэр “Юу хийснээ хүлээн зөвшөөрч байна уу” гэж шүүгч асуухад Израилийн ерөнхий сайдын гэргий “Тийм” гэж хариулсан байна. 60 настай сэтгэл зүйч мэргэжилтэй Сара Нетаньяху өмнө нь ерөнхий сайдын албан газрын ажилтнуудыг доромжилж, зүй бус харьцдаг гэх хэргээр шүүхэд дуудагдаж байсан гэнэ.

Үүний зэрэгцээ Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мөн авлигын гурван хэрэгт холбогдоод байна. Хэргүүдийн шүүх хурал аравдугаар сард болох төлөвтэй байна.

Эх сурвалж: dw.com 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ