Энэ жил ЭЕШ-ыг 18130 шалгуулагч өгнө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-06-17 13:15 GMT+8

Ерөнхий боловсролын сургуульд олсон мэдлэгээ бататган, их дээд сургуульд орох эрхээ авах “Элсэлтийн ерөнхий шалгалт” эхэллээ.

Энэ жил өнгөрсөн жилийнхээс цөөн буюу 18130 шалгуулагч элсэлтийн шалгалт өгч байна. Үүний 80 хувь нь 2019 оны төгсөгчид юм.

Шалгуулагч Б нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуульд андуурч ирсэн байв. 

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд улс даяар АНУ-аас оруулж ирсэн гурван тусгай төхөөрөмжөөр шалгуулагчдын материалыг арван дөрөв хоногийн хугацаанд засдаг байжээ. Энэ хугацаанд уг төхөөрөмж алдаа гаргаж байгаагүй тул 2019 онд орон нутагт хорин нэг, Улаанбаатар хотод арван нэгэн байршил тус бүрд хоёр төхөөрөмж нэмж байршуулсан. Ингэснээр шалгуулагчид ЭЕШ-ын дүнгээ шууд харах боломжтой болсон давуу талтай.

Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн 64 багш өнгөрөгч оны арван нэгдүгээр сараас эхлэн уг төхөөрөмжийн ашиглалтыг хариуцан ажиллаж, Ховд, Орхон аймагт туршилт хийсэн байна.

АНУ-д үйлдвэрлэсэн төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр авчирчээ.

Шалгалтын материалын хариуг шууд харах боломжит шилэн технологийг нэвтрүүлснээр сурагчдын олон хоногийн хүлээлтийг багасгаж, хамгийн гол нь “Шалгуулагчдын итгэл үнэмшлийг алдахгүй, яаж хийсэн, юун дээр алдсаныг нь шууд харуулах боломжтой болсноороо шалгуулагчдад хяналт тавих эрхийг нээсэн авууштай үйл явдал болж байна” гэж Боловсролын Үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ хэллээ.

Шалгуулагчид үзэг, харандаа, баллуур авч ирэх шаардлагагүй ба шалгалтын танхимд харандаа, баллуур, үзүүрлэгчийг бэлдсэн гэв.

Өнөө өглөө 9 цагт эхэлсэн Монгол Улсын түүхийн шалгалтад 730 гаруй элсэгч бүртгүүлснээс 80 гаруй хувийн ирцтэй байлаа. Уг нь шалгалтын байранд шалгуулагч нэг цагийн өмнө бэлэн байх шаардлагатай. Ирээгүй, хоцорсон элсэгчид ахин шалгалт өгөх боломжгүй юм.

Боловсролын үнэлгээний төвийн нэгдсэн сайтад ЭЕШ-ЫН СУУДЛЫН ХУВААРИА 2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15-НЫ 09:00 ЦАГААС ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАНГААР НЭВТРЭН ОРЖ ХАРНА УУ гэх мэдээлэл бий. Гэтэл шалгуулагч Б нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуульд андуурч ирсэн байв. Тэрээр дөрөвдүгээр сарын 19-нд дээрх цахим хуудсанд нийтэлсэн заал, суудлын дугааргүй материалд тусгагдсан хуваарийн дагуу иржээ. Иймд Монгол улсын түүхийн шалгалтаа өгөх боломжгүй болсон юм.  “Би энэ чиглэлээр явах сонирхолтой байсан юм, мэдээлэл дутуу байснаас нэг жилийн хугацаа алдаж байна.” гэсэн юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд нэг удаа авдаг учраас үүнд хариуцлагатай хандаж, шалгалт өгөх сургууль нь хаана байдаг, хэрхэн явж очдог, замын түгжрэл зэргийг бодолцож, нэг цагийн өмнө бэлэн байх шаардлагыг Боловсролын үнэлгээний төвөөс тавьж байна. 

Б.Энхжаргал

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 550 санал өгсөн байна.

Дээшээ