Эмэгтэйчүүдийн ДАШТ: АНУ Чилийг хожин шөвгийн 16-д шалгарлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-17 14:15 GMT+8

Франц улсад зохион байгуулагдаж буй Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн  ДАШТ-нд аваргаа хамгаалагч баг болох АНУ-ын шигшээ баг Чилийн шигшээ багийг 3-0 харьцаатай буулган авч шөвгийн 16-д шалгарах нь ойлгомжтой болжээ. Ахлах дасгалжуулагч Жилл Эллис Алекс Морган, Мэган Рапиное зэрэг шилдэг тоглогчдоо сэлгээнд суулган  гарааны бүрэлдэхүүндээ нийт долоон сэлгээний тоглогчдийг оруулсан байна. Тус тоглолтод 36 настай, довтлогч Карли Ллойд АНУ-ын шигшээ багийг ахлан гарч тоглолтын 11, 35 дахь минутад тус тус хоёр гоол оруулан багаа хожилд хөтөлсөн байна.

Одоогийн байдлаар А хэсгээс зохион  байгуулагч Францын шигшээ баг,  B хэсгээс Германы шигшээ баг, С хэсгээс Италийн шигшээ баг, D хэсгээс Английн шигшээ баг, E хэсгээс Голланд, Канадын шигшээ багууд шөвгийн 16-д шалгарах болзолоо хангасан байгаа ажээ. ДАШТ-ий F хэсгийн хувьд АНУ-ын шигшээ багтай хамт Шведийн шигшээ баг нэг ч хожигдолгүй адилхан зургаан оноотой байгаа бөгөөд орон нутгийн цагаар 2019 оны 6-р сарын 20-ны 21:00 цагаас аль баг нь F хэсгээс нэгдүгээр байраар дараагийн шатанд шалгарахыг шийдэхээр болсон байна.

Э.Саруултөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 545 санал өгсөн байна.

Дээшээ