Бөмбөг, модтой дайн

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-17 15:45 GMT+8

Хуучин Их Британийн колони орнууд буюу одоогийн Хамтын нөхөрлөлийн орнуудын дунд хамгийн өргөн дэлгэр тархсан, өндөр хөгжсөн спорт нь крикет юм. Зарим талаараа энэ спорт бейсболтой төстэй ч өөрийн гэсэн хэдэн онцгой дүрмээрээ бас ялгарна.

Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Крикетийн ДАШТ энэ цаг мөчид Англи, Уэльсийн хотуудад үргэлжилж байна. Тэмцээнд нийт 10 орны баг хоорондоо тойргоор өрсөлдөж байгаа бөгөөд хамгийн олон хожил авсан 4 баг нь хагас шигшээд шалгарч өрсөлдөх эрхээ авах юм.

Тэгвэл ДАШТ бүрийн хамгийн анхаарал татсан өрсөлдөгчид байдаг Энэтхэг–Пакистаны шигшээ багуудын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Улс төрийн нөхцөл байдал, хилийн маргаанаас эхлэлтэй үндэстэн хоорондын зөрчил одоо ч хурцаар үргэлжилж, тэр хэрээр олон улсын анхаарлыг татаж байдаг билээ. Өөрөөр хэлбэл хоёр орны шигшээ багуудын хувьд нөгөөгөө буулган авах нь Дэлхийн аварга болохоос илүү том зорилго байсан юм.

Английн Манчестер хотын Олд Траффорд Критетийн цэнгэлдэх хүрээлэнд болсон. Энэ нь бидний мэдэх Манчестер Юнайтед клубын талбай биш бөгөөд 30 орчим мянган хүний суудалтай талбай ажээ. Хамгийн сонирхолтой нь тус тоглолтын тасалбарыг онлайнаар захиалсан нийт хүмүүсийн тоо 700 мянга хол давж байсан бөгөөд хамгийн азтай 26 мянга нь л энэхүү тоглолтыг дэргэдээс нь үзэж сонирхжээ. Мөн тоглолтын шууд телевизээр үзсэн үзэгчдийн тоо 1 тэрбумд хүрсэн нь түүхэн үзүүлэлт байлаа.

Тоглолтын тасалбарын зарлагдсан үнэ ойролцоогоор 300 америк доллар байсан бол тоглолт эхлэхээс 2 өдрийн өмнө цөөн тооны тасалбар 6000 орчим америк долларын ханштай болж өссөн аж.   

Энэ тоглолт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хуваарьт цагаасаа хоцорч эхэлсэн. Тоглолт үргэлжилж байх хооронд ч бороо орж, хэсэг хугацаанд завсарласан юм. Гэсэн ч энэ нөхцөл байдал тоглолтын өрнөлд нөлөөлөөгүй. Харин Энэтхэгийн шигшээ баг энэ өрсөлдөөнд гайхалтай байж чадсан юм. Тэд тоглолтын эхлэлийг сайн хийсэн Пакистаны эсрэг маш амжилттай оноо нөхөж тоглосон бөгөөд төгсгөлд илт давуу байдлаар өрсөлдөгчөө буулган авч чадсан байна. Нийтдээ 89 удаа үүрэнд орж чадсан Энэтхэгийн баг 335-5 гэсэн үзүүлэлттэй байсан бол Пакистан 212-6 гэсэн оноо авснаар чухал тоглолтод ялагдал хүлээсэн байна.

Энэхтэгийн баг оноогоор тасарч эхлэхэд Пакистаны дэмжигчид тоглолтыг орхиж гарч эхэлсэн бөгөөд үр дүн тодорхой болоход цэнгэлдэхийн тэн хагас үзэгчгүй байлаа. Улмаар Энэтхэгийн баг тэмцээний 3 дахь хожлоо авч хүснэгтийг 3-р байранд бичигдэж эхэлсэн бол ялагдал хүлээсэн Пакистан 1 хожил 3 хожигдолтой болж 9-р байрлуу ухарчээ.

Тус хоёр баг ДАШТ-ий түүхэнд 7 дахь удаагаа таарч байгаа бөгөөд Энэтхэгийн баг эдгээр бүх тоглолтуудад хожоод байгаа юм. Харин бүх тэмцээнийг оролцуулан тооцвол тус хоёр баг 199 удаа таарахад Пакитсан 86 удаа, Энэтхэг 71 удаа хожсон байдаг аж. Харин үлдсэн 42 тоглолт нь тэнцээгээр өндөрлөж байсан түүхтэй.

Г.Баярмөнх  

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ