Бай өндөртэй барилдаан

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-18 09:55 GMT+8

Уран мэхт улсын арслан Ш. Ванчинхүүгийн нэрэмжит үндэсний их баяр наадамын сорилго барилдаан 2019.06.23-нд 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Сорилго барилдааныг 2007 оноос нааш тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд дунд нь дөрвөн удаа өнжиж байжээ. Тухайн сорилго барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөх улсын баяртаа сайн барилддаг зүй тогтол бий. 1940 оны улсын баяр наадмын түрүү бөх улсын уран барилдаант арслан Шаравын Ванчинхүүгийн мэндэлсний 110 жилийн ойн барилдааныг Ховд аймгийн нутгийн зөвлөл МҮБХ-той хамтран зохион байгуулж байна.

Түрүү бөх 5 сая төгрөг, үзүүр бөх 3 сая төгрөг, их шөвөгт үлдсэн бөх 1 сая төгрөг гардах юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 258 санал өгсөн байна.

Дээшээ