АТГ-аас эрүүл мэндийн байгууллагад хийсэн үнэлгээг танилцуулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-06-18 09:05 GMT+8

Өнөөдөр болох үйл явдлуудыг хүргэж байна.

09.00

  • “Холидей Инн” зочид буудалд “Санхүүгийн салбарын комплаенс 2019” хэлэлцүүлэг болно.
  • АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газраас эрүүл мэндийн 6 байгууллагад хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээг танилцуулна.

09.20 Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайжруулсан шахмал түлшний "Тавантолгой түлш" үйлдвэрийн ажилтай танилцана.

10.00

  • “Blue Sky” зочид буудалд “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гээс “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, санхүүгийн мэдээлэлд хийсэн үнэлгээний тайланг танилцуулна.
  • Гандантэгчэнлин хийдийн "Батцагаан" цогчэн дуганд “Азийн буддистуудын энх тайвны XI ерөнхий чуулган”-ы зохион байгуулагч нар тус чуулганы талаар мэдээлнэ.

11.00

  • Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн 9 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, шагнал гардуулна.
  • СТӨ-нд “Монголын сэргэн мандал-Залуучуудын манлайлал” залуучуудын уулзалт болно.
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 “Үндэсний мэдээллийн төв”-д Сонгинохайрхан дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00

  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрьеэгийн тархалтыг нуун дарагдуулсан хэргээр хуулийн байгууллагаар шалгуулах талаар иргэд “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
  • Баянзүрх дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 550 санал өгсөн байна.

Дээшээ