Египетийн ерөнхийлөгч асан Мохаммед Мурси шүүх хурлын үеэр нас баржээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-18 09:25 GMT+8

Египетийн ерөнхийлөгч асан Мохаммед Мурси өчигдөр болсон шүүх хурлын танхимд ухаан алдан унаж, нас баржээ. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан түүнийг нэг жилийн дараа цэргийн хүчээр түлхэн унагасан юм.

Шүүх хурлын үеэр Мурсиг шилэн хананы цаана тусгаарласан байж. Тэрээр ухаан алдахаасаа өмнө шүүгчдэд хандан "Надад маш олон нууц баримтууд байгаа" хэмээн хэлж байжээ. Түүнийг салан тусгаарлагчдыг дэмжсэн, Палестиний исламын Хамас бүлгэмтэй холбоо тогтоосон гэх тагнуулын хэрэгт буруутгасан байна.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс аж.

67 настай Мохаммед Мурси нь Египет улсад хориглоод буй “Muslim Brotherhood” исламын хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг байсан юм. Түүнийг албан тушаалаас нь түлхэн унагаснаас хойш өнөөг хүртэл тусгаарлан шоронд хорьж байжээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн зохих үйлчилгээ авч чадаагүй байна. Мөн гэр бүлийнхэнтэй ч уулзуулдаггүй байсан гэнэ.

“Muslim Brotherhood” хөдөлгөөний гишүүд үүнийг зохион байгуулалттай аллага хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 267 санал өгсөн байна.

Дээшээ