ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ ГЭВЭЛ ХЭТ УЛСТӨРЖИЛТӨӨС УЛСЫН ТӨСВИЙГ САЛГАХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засагч, улстөрч Б.Найдалаатай эдийн засагт тулгарч буй сорилтыг ярилцлаа. Тэрбээр улстөрчид, УИХ-ын гишүүд улс төрийн зорилгоор төв банкинд чиглэл өгөх, дотоод үйл ажиллагаанд нь хутгалдах, дарамт үзүүлэх нь тус банкны хараат бус байдалд халдаж байгаа төдийгүй энэ нь сөрөг үр дагавар үүсгэдэг гэв.
-Энэ оны эхний хагас өндөрлөж байна. таны бодлоор эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Монголын эдийн засгийн байдал таатай үедээ орсон гэж олон судлаач үзэж байна. Нүүрс, зэсийн экспортын орлого сайжирсан, Оюутолгойн хөрөнгө оруулалт үргэлжилж байгаа тул гадаадын хөрөнгө оруулалт, валютын орох урсгал нэмэгдсэн, инфляц төв банкны зорилтод түвшний найм орчим хувь байна гэх мэтээр эдийн засаг тогворжиж, өсөх хандлагатай байгаа. харин махны үнийн өсөлт инфляцад жаахан дарамт болж магадгүй. Олон улсын байгууллагууд манай эдийн засгийн өсөлтийг 6.7 хувь гэж төсөөлсөн бол Засгийн газар найман хувь байна гэж өөдрөгөөр харсан.
-Эерэг үзүүлэлтүүдээс гадна эрсдэл ч бас тодорхой хэмжээнд байгаа байх. Эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд санхүү, эдийн засгийн бодлого ямар ёстой вэ?
-Мэдээж, ганц хоёрхон экспортын үнэ болон боомтоос хамааран савладаг жижигхэн эдийн засгийн хувьд эрсдэл байнга өндөр байж таарна. Яагаад гэвэл, манай улстөрчид, хөгжлийн ямар нэг тууштай бодлого гаргадаггүй, бүх асуудлыг улс төрийн явцуу эрх ашгаар муйхарлан шийдэх гэж оролддог. Ийм байхад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр бий болж, эдийн засаг тогтвортой өсөхөд хүндрэлтэйгээс гадна бараг боломжгүй.
Ямар нэг улс төрийн зорилгоор, эсвэл хувийн төсөөлөл хандлагаар дүгнэлт хийж, Төв банкны шийдвэрийг дураараа заах нь зохимжгүй.
Ямар нэг бодсон тооцсон зүйлгүй том шийдвэрүүд гаргаж байгаа тул эргээд эдийн засаг, нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм жишээ олон. Бэлтгэлээ хангаагүй байж мах экспортолж баяжина гэж хөөрцөглөснөөс махны үнийг өсгөж, тэр нь малчдад очиж байгаа юмгүй гадны наймаачдын өгөөш болж байна шүү дээ.
Малаа хөлөөр нь гаргана гэж нэг туугаад, нэг болиулаад ямар ч бодлогогүй, согтуу хүн шиг ажиллахаар чинь ямар ч үр дүн гарахгүй, эдийн засагтаа дарамт болно. Тэгэхээр, эрсдэлээс урьдчилан сэргийлье гэвэл хэт улстөржилтөөс улсын төсвийг салгах, Монголбанк, мөнгөний бодлогын хараат бус байдлыг найдвартай хангах юм.
-Монголбанк өнгөрсөн оны сүүлээр бодлогын хүүгээ чангаруулсан. таны харж байгаагаар бодлогын хүүг бууруулах орон зай монголбанкинд байна уу?
-Монголбанк бол өөрийн хуультай, үүрэг зорилготой, мэдээлэл судалгаатай, хариуцлага хүлээдэг, бие даасан мэргэжлийн байгууллага, институц. Ямар нэг улс төрийн зорилгоор, эсвэл хувийн төсөөлөл хандлагаар дүгнэлт хийж, Төв банкны шийдвэрийг дураараа заах нь зохимжгүй. Тэр тусмаа улстөрчид, УИХ-ын гишүүд улс төрийн зорилгоор төв банкинд чиглэл өгөх, дотоод үйл ажиллагаанд нь хутгалдах, дарамт үзүүлэх нь тус банкны хараат бус байдалд халдаж байгаа төдийгүй энэ нь сөрөг үр дагавар үүсгэдэг.
Үүний оронд төв банкны үйл ажиллагааны хяналтыг сайжруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх талаас нь анхаарах хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүд хоосон шүүмжилж, хэрэлдэх биш бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах ажлаа хиймээр байна. Монголбанк улс төрийн сонирхолтой хутгалдвал эдийн засагт ямар их аюул дагуулж болохыг дэлхий нийт төдийгүй бид өөрсдөө ч хангалттай үзсэн. Манайд бол нөлөө нь одоо ч арилаагүй үргэлжилж байна.
-Гадаад зах зээл тодорхой бус, төсөв алдагдалтай байгаа үед мөнгөний бодлогыг хэт сулруулах нь ямар үр дүнд хүргэх бол?
-Эргэлдэж буй мөнгө эдийн засгийн өсөлт, түүнийг хэрэглэж буй бизнесийн өсөлттэй уялдах ёстой. Энэ тэнцвэрийг алдвал, хэрэгцээнээс илүү мөнгө нийлүүлбэл мөнгөний ханш унаж, иргэдийн бодит орлого буурч эхэлнэ. Үүнийг зохистой удирдахыг мөнгөний бодлого гэж байгаа юм. Үнийн өсөлт нэмэгдэж, иргэдийн бодит орлого буурч болзошгүй гэж үзвэл Монголбанк бодлогын хүүгээ мэдээж бууруулахгүй.
Эдийн засаг таатай байгаа ч ирэх жил сонгуулийн жил тул эрх баригч нам, улстөрчид төсвийг нэмэгдүүлэх, магадгүй мөнгөний нийлүүлэлтийг нэмэх замаар амлалтаа биелүүлсэн болох, ажил хийсэн болж харагдах сонирхолтой байгаа. Сонгууль бүрийн өмнө үргэлж ийм байж ирсэн. Энэ бүхний хортой үр дагавар нь сонгууль дууссаны дараа төгрөгийн ханш унах, иргэдийн бодит орлого буурснаар илэрдэг. 2016 оны сонгуулийн дараа төгрөг ам.долларын ханш огцом унаж, эдийн засаг хүнд байдалд орсныг бүгд санаж байгаа байх. Төр засаг нь улсын төлөө биш сонгуулийн төлөө ажиллаад байвал ийм асуудал тасрахгүй.
МОНГОЛ УЛСЫН ЭНЭ ИХ ӨР УЛСТӨРЧДИЙН АЛДААНААС БОЛЖ ҮҮССЭН
-Монгол улс 2020 оноос дахиад өр, төлбөрүүд төлж эхэлнэ. Үүнд одооноос бэлтгэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Дээр хэлсэнчлэн Монголын хамгийн том аюул бол улс төрийн сонирхлоор эдийн засгийг залах, төсвийг удирдах гэж оролдох явдал юм. Улсын энэ их өр улстөрчдийн ийм л алдаанаас болж үүссэн. Сонгуульд зориулан хэрэгтэй, хэрэггүй хөтөлбөр санаачлах, төсвийг сонгуулийн жилүүдэд эрс нэмэх, зарим тохиолдолд Монголбанкны мөнгө хэвлэх онцгой хэрэгслийг ч улс төрийн зорилгоор ашиглаж байсан.
Эмч, багш нарын цалинг хоёр сая төгрөг болгохын тулд одооноос эхлэн жил бүр 18 хувь нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэсэн асуулт гарна. Энэ мөнгийг хөрөнгө оруулалт, бараа үйлчилгээний зардлаас гаргана.
Энэ бүгдийн төлөөсөнд Монгол улс асар их өртэй болж, хэрэгтэй зүйлдээ тухайлбал эмч багш нарын цалин, тэтгэвэр нэмэхэд зарцуулах төсөвгүй болсон. Иймд, төсвийн бодлого, хяналт, үр ашгийг эрс сайжруулах, мөн мөнгөний бодлогын хараат бус байдлыг хамгаалах нь эн тэргүүний ажил. Үүнийг л тууштай хийж чадвал эдийн засгийн өсөлтийг даган өр зээлээ дарах боломж бүрдээд явна.
-Багш нарын цалинг нэмэх боломжтой тухай ХҮН нам мэдэгдсэн байсан. Ямар судалгаанд үндэслэсэн бэ?
-Бидний ярьж буй энэ шийдэл бол улсын төсөв дээр хийсэн судалгаа, тооцоололд үндэслэсэн бодитой зүйл. 10 жилийн өмнө багш нар улсын дундаж цалингаас өндөр цалин авдаг байсан. Гэтэл өнөөдөр улсын дунджаас 20 хувь бага цалин авч байна. Эдийн засаг өсөж, төсвийн бүх зардал нэмэгдсэн байхад багш, эмч гэх мэт төрийн албан хаагчдын цалинг орхигдуулаад байсан гэсэн үг. Энэ бол Монголд боловсрол, эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаад удаж байгаагийн нотолгоо. Эмч, багш нартаа өндөр биш гэхэд дундаж цалин өгч чадахгүй бол эрүүл мэнд, боловсрол чухал гэх яриа утгагүй, Монгол улс хөгжих тухай бодоод ч хэрэггүй.
-Тэгээд шийдэл нь яг юу вэ, төсөв байхгүй гэж тайлбар тавьдаг?
-Эдийн засгийн өсөлт, төсвийн тооцоолол дээр хийсэн дэлгэрэнгүй судалгаа бий. Судалгаагаар 2024 онд улсын дундаж цалин хоёр сая төгрөг болохоор байна. Эмч, багш нар дор хаяж энэ дундаж цалинг авах ёстой гэсэн зарчмыг барьж, бодлогын шийдэл гаргасан юм. Эмч, багш нарын цалинг хоёр сая төгрөг болгохын тулд одооноос эхлэн жил бүр 18 хувь нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэсэн асуулт гарна. Энэ мөнгийг хөрөнгө оруулалт, бараа үйлчилгээний зардлаас гаргана.
Гэхдээ тэдгээр зардлыг огт багасгахгүй, зөвхөн өсөлтийг нь хязгаарлана. Тухайлбал, улсын төсвөөр байшин барилга, зам гүүр барих, элдэв засвар хийхэд зарцуулж байгаа мөнгөний өсөлтийг ганцхан хувь багасгахад 76 мянган эмч, багшийн цалинг бодитой нэмэх мөнгөтэй болно. Ингэхээр төсөв байхгүй гэдэг нь шалтаг болохоос шалтгаан биш. Зөвхөн төр засаг нь чин үнэнээсээ боловсрол, эрүүл мэндийг дэмжиж байна уу, үгүй юу гэдгийг л харуулж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Илч