Иргэдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн Цэцэд ханджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo

2019-06-18 10:05 GMT+8

Нэр бүхий иргэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.  

Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орох, улмаар хуульчийн гэрчилгээ авах, цаашлаад хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг энэ хуулиар тодорхой тооны этгээдэд олгохоор байгаа ажээ.

Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандах  үндэслэл болсон байна.

Иргэний мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 537 санал өгсөн байна.

Дээшээ