Аврах ангийн алба хаагчид Киргизэд мэргэжил дээшлүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-06-18 13:35 GMT+8

Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдаж байгаа “Уулын аврах ажиллагаа”-ны дадлага сургуульд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцож байна.

Тус сургалт нь Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Киргиз улсын үндэсний аврагч бэлтгэдэг сургалтын төв болж буй тус сургалт энэ сарын 24-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ