“Даатгалын шилдэг компани”-аар Бодь даатгал шалгарлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-06-18 10:38 GMT+8

Олон улсад алдартай Форбес сэтгүүл манай улсад долоо дахь жилдээ хэвлэгдэж байна. Тэд Монгол Улсын эдийн засгийн салбарт тэргүүлэгч компани, бизнес эрхлэгчдийг шалгаруулах, тэдгээрийн амжилт ажил хэргийг олон нийтэд таниулах зорилгоор "Forbes Awards 2019" ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр Бодь даатгал компанийг "ДААТГАЛЫН ШИЛДЭГ КОМПАНИ"-аар өргөмжиллөө.

Бодь даатгал компани харилцагчдийнхаа үнэт “эрдэнэ”-ийг хамгаалах, цаг хугацааг хэмнэх, өөрийн ажилтнуудынхаа бүтээмж, ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд дижитал шилжилт хийж цахим оффис, цахим нөхөн төлбөр, цахим даатгалын үйлчилгээг хамгийн бодитой, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж байна. Мөн даатгалын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сүүлийн нэг жилд хамгийн олон инновацийн шинэ бүтээгдэхүүн гаргаж байна.

Монгол болон дэлхийг хамарсан сүлжээ

Монгол орныг хамарсан хамгийн өргөн сүлжээг нэвтрүүлж орон даяар 23 салбар, 25 даатгалын үйлчилгээний цэг, 1000 гаруй төлөөлөгч, автомашины 10 гаруй дилер компани, салбартаа тэргүүлэх банк, брокеруудтай хамтран ажиллаж даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсээр байна.

Олон улсын нэр хүндтэй давхар даатгалын компани, брокеруудтай туршлага судалж мэргэжлийн сургалт үйлчилгээг хамтран явуулснаар дотоодын хэрэглэгчдэддээ давхар даатгалын мэргэшсэн үйлчилгээг үзүүлж давхар даатгалын салбарын 50 хувийг дангаар бүрдүүлээд байна.

Олон улсын тэргүүлэх АХА компанийн Монгол дахь цорын ганц гишүүнээр тодорч олон улсын эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлснээр монгол иргэд АХА PPP Healthcare компаниар давхар даатгагдаж дэлхийн улс орон дахь 12000 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэх, хэвтэн эмчлүүлэхэд Бодь Даатгал компани шууд хариуцан төлбөрийн баталгаа олгодог нь даатгуулагчийг их хэмжээний санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалж байдаг.

Инноваци, өндөр бүтээмж, үр ашиг

Дижитал шилжилт хийсний үр дүнд технологийн давуу талыг бий болгож Даатгалын үйлчилгээг хамгийн бодитой, хурдан, хүртээмжтэй хүргэж цахим нөхөн төлбөрийг 20 минутын дотор шийдвэрлэж салбартаа шинийг санаачлагч, инновацилаг, тэргүүлэгч гэдгээ баталжээ.

Даатгуулагч харилцагч нартаа түргэн шуурхай хүрч үйлчлэхээр замын цагдаагийн газартай хамтран газар дээр нь нөхөн төлбөрийн материалыг авч шуурхай шийдвэрлэж, Монголын нэр хүндтэй, тэргүүлэх томоохон эмнэлгүүдтэй хамтран ажиллаж төлбөрийн шууд үйлчилгээг хэрэгжүүлснээр даатгуулагч нар эдгээр эмнэлгүүдэд шууд, үнэ төлбөргүй амар тайван, төлбөрийн хувьд санаа зоволгүй, цаг алдалгүй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлснээр харилцагчийн үнэт цаг хугацаа, ирээдүйг хамгаалагч, үр ашгийг илрүүлэн нээхийг урьтал болгон ажилладгаа харууллаа.

Эдгээр ажлуудын үр дүнд замын түгжрэлийг бууруулах, цагийг үр дүнтэй өнгөрүүлснээр нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг бүтээлч ажлуудыг санаачлан хэрэгжүүлснээр 50,000 цагийг хэмнэн гэр бүл, ажил хэрэгтээ зарцуулах боломжийг бүрдүүллээ.

Энэхүү эрхэм нэр хүндтэй алдрыг хамтдаа бүтээлцсэн нийт даатгуулагч, харилцагч нартаа баярлалаа

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ