Монгол хэлний дуу яриа боловсруулах “Чимэгэ систем”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-06-18 11:09 GMT+8

Тооцоолох техникийн үсрэнгүй хөгжлийн үр нөлөөгөөр дэлхий дахинаа хиймэл оюуны нэгэн салбар болох машин сургалтын чиглэлд томоохон дэвшлүүд гарсаар,  хиймэл оюуны судалгаа шинжилгээ цахим хэл шинжлэл рүү нэлээд төвлөрч байгаа билээ. Таван жилийн өмнөөс эхлэн томоохон хөмрөгтэй, олон хүн хэрэглэдэг Англи, Франц, Герман, Испани, Орос, Хятад зэрэг хэлний цахим хөгжилд гүн сургалтын аргаар дорвитой ахиц гарч үр дүн нь мобайл төхөөрөмжүүдээр дамжин хэрэглээнд нэвтэрч эхэлжээ. Харин цөөн хүн хэрэглэдэг хөмрөг багатай хэлнүүдийн хувьд тус технологи бэрхшээл ихтэй байсаар байгаа юм.

Болорсофт компани өнгөрсөн жилээс Монгол хэлний дуу яриа боловсруулах системийг хөгжүүлсээр өнөөдөр "ЧИМЭГЭ" хэмээх Монгол ЯРИА ТАНИХ СИСТЕМ буюу ЯРИАНААС БИЧВЭР ҮҮСГЭХ системийн анхны туршилтын хувилбараа танилцуулж байгаадаа туйлын баяртай байна.

Энэхүү систем нь Монгол хэлний хувьд олон нийтэд турших боломжтойгоор танилцуулж буй анхны хувилбар юм. Одоогоор  энгийн монгол бичвэрийг 86%, англи бичвэрийг 95% зөв таньж байгаа. Хэт ярианы хэлний юм уу гадаад үгсийг сайн танихгүй байх талтай. Бид удахгүй монгол яриа таних чадварыг 95% хүргэнэ. Энэ нь бид компьютертойгоо Монгол хэлээрээ чөлөөтэй ярилцаж харилцах боломжтой болно гэсэн үг юм.

Эх хэлнийхээ цахим хөгжлийг цахим орчинд шинэ түвшинд гаргахын тулд хиймэл оюун, цахим хэл шинжлэлийн салбарт ажиллаж буй залуусыг өдөөж, хамтран ажиллая гэсэн үүднээс бид туршилтын хувилбаруудаа нээлттэйгээр https://github.com/tugstugi/mongolian-speech-recognition хаягт байршуулсаар ирсэн билээ. Энэ нь дэлхий даяар хиймэл оюуныг нээлттэй хөгжүүлье гэсэн салбарын философитой маань ч бүрэн нийцэж байгаа юм.

Монгол хэлээр ярьдаг хүн бүрийг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө бид ажилласаар байх болно.

Та www.chimege.mn хаягаар орж, чимээ шуугиан багатай орчинд туршиж үзээрэй.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ