Эндрью Уиггинс дэлхийн аваргад Канадын шигшээдээ тоглоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-18 14:15 GMT+8

Миннесота Тимбервулвс багийн довтлогч Эндрью Уиггинс Хятадад болох Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Канадын шигшээ багаасаа оролцохоор болжээ.

Уиггинс NBA-д орсноосоо хойш буюу дөрвөн жил өөрийн шигшээ багаасаа тоглоогүй байсан юм. Харин түүнтэй сайн харилцаатай байдаг Жэй Триано дасгалжуулагч Канадын шигшээн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд багтсанаар Уиггинс тоглохоор болсон гэх хар ч байна.

Ямартай ч Канад улсаас төрөн гарсан хамгийн шилдэг сагсчдын нэг Эндрью Уиггинс эх орныхоо өмнөөс тоглохоор болсноор Канад улс ДАШТ-д хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа юм. Уиггинс энэ улиралд 18.1 оноо, 4.8 самбар, 2.5 дамжуулалт дунджилсан билээ.

Сэтгүүлч: Л. Тулга

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ