БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-18 11:45 GMT+8

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгост зургаадугаар сарын 20-ноос эхлэн хоёр өдрийн айлчлал хийхээр болсон тухай тус улсын төв мэдээний агентлаг мэдээлжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Солонгосын хойгт тулгараад буй асуудлын талаар хэлэлцэх төлөвтэй байна.

2012 онд төрийн эрхэнд гарсан БНХАУ-ын дарга Ши Жиньпин сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаа Хойд Солонгост айчлах гэж буй нь энэ юм. Уг айлчлал Японд зохион байгуулах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас нэг долоо хоногийн өмнө болно. “Их 20”-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж болзошгүй байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадад дөрвөн удаа айлчилж байсан. Харин БНХАУ-ын дарга асан Ху Жиньтао Пёньянд 2005 онд айлчилснаас хойш ямар ч Хятадын төрийн тэргүүн Хойд Солонгосыг зориогүй юм.

Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Хойд Солонгосын харилцаа шинэ түвшинд хүрч, чухал харилцан зөвшилцөлд хүрснийг CCTV телевиз онцолжээ.

Мөн энэхүү айлчлал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаа тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 539 санал өгсөн байна.

Дээшээ