Чийрэг кап

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-18 13:50 GMT+8

МБФХолбоо ӨМӨЗО-ны "Чийрэг" БТДС-тай хамтран ажилласны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "ЧИЙРЭГ КАП" бодибилдинг фитнессийн тэмцээн 2019 оны 6-р сарын 15-нд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд МБФХ-ны Дэд ерөнхийлөгч, Хошууч генерал Б.Баярмагнай, ЕНБД С.Одбаатар нараар ахлуулсан 24 тамирчин оролцсон юм.
Мөн тэмцээний шүүгчээр улсаа төлөөлж ОУ-н шүүгч Ч.Ганзориг, ОУ-н шүүгч Д.Хишигдэмбэрэл, шүүгч Ш.Золжаргал нар ажиллалаа.

Тэмцээн Bikini A,B,C, Men’s Physique A,B,C гэсэн нийт 6 ангиллаар зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

1. Bikini A ангилалд:
1-р байр Алтан медалийг Алимаа (ӨМӨЗО),
2-р байр Мөнгөн медалийг Э.Ариунчимэг,
3-р байр Хүрэл медалийг Р.Баясгалан,

2. Bikini B ангилалд:
1-р байр Алтан медалийг Б.Учрал,
2-р байр Мөнгөн медалийг Ц.Золжаргал,
3-р байр Хүрэл медалийг О.Насандэлгэр,

3. Bikini C ангилалд:
1-р байр Алтан медалийг Х.Ариунзаяа,
2-р байр Мөнгөн медалийг Б.Болорчимэг,
3-р байр Хүрэл медалийг А.Ганцэцэг,

4. Men’s Physique A ангилалд:
1-р байр Алтан медалийг Б.Хэрлэн,
2-р байр Мөнгөн медалийг Б.Сүх-Эрдэнэ,
3-р байр Хүрэл медалийг Хүслэн (ӨМӨЗО),

5. Men’s Physique B ангилалд:
1-р байр Алтан медалийг У.Нямтулга,
2-р байр Мөнгөн медалийг Lee (БНХАУ)
3-р байр Хүрэл медалийг Б.Галсандорж,

6. Men’s Physique C ангилалд:
1-р байр Алтан медалийг М.Эрхэмбаяр,
2-р байр Мөнгөн медалийг С.Эрдэнэцогт,
3-р байр Хүрэл медалийг Баяр (ӨМӨЗО),
нар тус тус хүртсэн бол,
Bikini ангиллуудын Үнэмлэхүй аваргаар Б.Учрал, Men’s Physique ангиллуудын Үнэмлэхүй аваргаар М.Эрхэмбаяр нар шалгарсан байна.

П.Хатансайхан

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ