Хятадад сүүлийн 24 цагт хоёр удаа газар хөдөлжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-18 12:20 GMT+8

Хятадын баруун өмнөд нутагт өчигдөр орон нутгийн цагаар 22:50-д 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн голомт нь Сычуань мужийн Чаннин хотоос зүүн урд зүгт 19 км зайтай газар 10 км-ын гүнд байжээ.

Харин өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 7:34-д Сычуань мужийн Ибинь хотын ойролцоо 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин болсон байна. Ийнхүү сүүлийн 24 цагийн дотор Хятадын баруун өмнөд нутгаар хоёр удаа газар хөдөллөө.

Байгалийн гамшгийн улмаас 11 хүн амиа алдаж, 120 орчим хүн гэмтсэн тухай Хятадын төв мэдээний агентлаг мэдээлсэн юм.

Эх сурвалж: Tass.com

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ