Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг эсэргүүцэгчид МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхт шаардлага хүргүүллээ. Шаардлагад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ажлаа хийж чадахгүй байна гэсэн шалтгаанаар хариуцлага хүлээлгэхийг хүсжээ.
“Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа “Эрүүл мэндийн салбарын сайдыг томилохдоо явцуу эрх ашиг, улс төрд баригдалгүй салбараа маш сайн мэддэг, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүн томилохыг шаардаж байна. Хэрэв ямар нэг хариу өгөхгүй бол бид улс төрийн хурц тэмцэлд шилжих болно” гэв.
Тус иргэд Эрүүл мэндийн яамны гадаа 10 орчим хоног жагсаж Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан. Түүнийг гурав хоногийн дотор буюу зургаадугаар сарын 21-нээс өмнө огцрохгүй бол өлсгөлөн зарлана хэмээн мэдээллээ.
Ж.Амарсанаа “Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Цогт гэдэг хүн сүрьеэний халдвартай байж болзошгүй хүүхдүүдийг шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргасан. Харин түүнийг нь Д.Сарангэрэл жил хагас далдалсан байна. Сүрьеэг тэмбүүгээр дарж намжаах гэж байх шиг байна. Бид зөвхөн сүрьеэний асуудлаар тэмцээгүй. Эрүүл мэндийн яамны албан тушаалтнууд авлига хээл хахуультай холбогдсон, томилгоог хууль бусаар хийсэн байна” хэмээн ярив.