“GSMA” зардлаа өсгөх тул АНУ Huawei-д дахин хоёр жил өгч болзошгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-06-18 15:35 GMT+8

Цагаан ордны агентлагийн дарга АНУ-ын засгийн газраас гаргасан Huawei-н хоригийг 2 жилээр хойшлуулах хүсэлт илгээжээ. Мөн үүнтэй зэрэгцэн дэлхийн гар утасны худалдааны нийгэмлэг Huawei-д тавьсан хоригийн улмаас Европт 5G сүлжээг бүтээх үйл явц 55 тэрбум еврогоор нэмэгдэнэ хэмээн үзжээ.

Цагаан ордны санхүүгийн зохицуулах хорооны захирал Pуссел Воугт АНУ-ын орлогч ерөнхийлөгч Майк Пенсед Трампын Huawei болон ZTE-д тавьсан хоригийг хойшлуулах талаар захидал бичжээ.

Уг хориг нь засгийн газрын гэрээлэгчид болон улсын тэтгэмж авсан байгууллагуудад хамаарах юм. Хоригийн үеэр 2021 он хүртэл Үндэсний Аюулгүй байдлын бүрэн эрхт газрын дор үйл ажиллагааг явуулна. Гэхдээ Воугт байгууллагуудад дасан зохицох хугацаа өгөх зорилгоор 2 жил сунгахыг хүсэж байна. Ялангуяа, орон нутгийн харилцаа холбооны компаниуд “зах зээлийн хязгаарлагдмал сонголтоос” үүдэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах тал дээр бэрхшээлтэй замнал туулж болзошгүй.

Түүнчлэн "Reuters" мэдээний агентлаг болон дэлхийн гар утасны ихэнх байгууллагуудыг төлөөлдөг "GSMA" нар Huawei болон ZTE дэх хориг нь Европт 5G сүлжээний үнийг өсгөнө хэмээн мэдээлж байна. Тус агентлагийн мэдэгдсэнээр зах зээлийн өрсөлдөөний тэнцвэрт бус байдлаас үүдэн Европын операторууд маш их хэмжээний зардлын өсөлтөд хүрэхийг мэдэгдсэн байна.

Түүнчлэн 5G шинэчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө операторууд одоо байгаа дэд бүтцээ орлуулах хэрэгтэй болж байгаа юм.

Эх сурвалж: Capacitymedia.com

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ