“Тоонот”-ынхон цомгийн баяраа тэмдэглэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-06-18 14:45 GMT+8

Орчин үеийн хөгжим, тэр дундаа хип хопт дурлагсад “Тоонот” нэрийг андахгүй болсон биз ээ. Тус студитэй хамтран ажиллаагүй хип хоп хамтлаг, реппер бараг үгүй. Хит болсон олон дуу энэ студиэс “мэндэлсэн” “Тоонот” студи өнгөрсөн жилээс шинэ, залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй.

Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.

Түүнчлэн тэдний студийн харьяа “Big deal” дүрс бичлэгийн студи үйл ажиллагаагаа явуулж буй. “Тоонот” студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан цомог гаргаснаа ирэх баасан гарагт сонсогчдод танилцуулахаар төлөвлөжээ. “Toonot volume 1” нэртэй эл цомог 10 дуутай бөгөөд продюсероор нь реппер Desant ажилласан аж.

Тэд цомгийн баяраа “Хар сувд”-д тэмдэглэхээр болжээ. Баярыг нь хуваалцахаар бүх л хип хоп хамтлаг, реппер ирэх гэнэ. Мөн Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорнод зэрэг аймаг, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсын сонсогчдод хүргэхээр төлөвлөж буй юм. 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 550 санал өгсөн байна.

Дээшээ