Монгол морины түүхэнд ховор амжилт

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-18 16:40 GMT+8

1998 оны намар Монголын морин спорт уяачдын холбооноос Их хурд уралдааныг санаачлан зохион байгуулжээ. Гурван жил тутамд нэг удаа болдог, шигшээ хурдан хүлгүүд тоосоо өргөдөг энэхүү гайхамшигт уралдаан өнөө жил 8 дахь удаагаа болно. Морины олимп гэгдэх том  уралдаанд нэг дор хоёр түрүү авч байсан цуутай уяач ганцхан байгаа. Энэ хүн бол Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун болой.

2004 оны Их хурд уралдаанд Эрдэнэбатын Эрдэнэчулуун манлай хоёр түрүү авч нэгэн гайхамшигт амжилтыг үзүүлсэн. Амгалан төрийн ажнай шарга азарганд, Б.Эрдэнэгэрэлийн хүрэн халзан их насанд түрүүлж, энэ хоёрыг нэг унаач унаж уралдсан түүхтэй. Өмнөх долоон их хурдад ийм луугар амжилт үзүүлсэн уяач хараахан гараагүй байна. Л.Лхүндэвийн хонгор, Д.Ононгийн хээр, Б.Эрдэнэгэрэлийн зээрд халзан, Б.Мөнхтөрийн хээр, Б.Баасанбазарын дөлгөөн хонгор, Х.Бат-Эрдэнийн хүрэн, Ш.Мөнгөншагайн хүрэн зэрэг аваргууд энэ уралдаанд тод магнай торгон жолоо өргүүлж байв.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ