Японд ганц бие залуучуудын хагас нь болзоонд явах хүсэлгүй байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-18 17:05 GMT+8

Японд гэрлэх хүсэлтэй ганц бие хүмүүсийн хагас нь тохирсон хамтрагчаа олж чадахгүй байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүсийн 61.4 хувь нь нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд ямар нэгэн алхам хийхгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай мягмар гарагт танилцуулсан засгийн газрын судалгаанд дурдсан байна.

Тохирсон хамтрагчаа олж чадахгүй байгаа шалтгаануудад:

  • Хүмүүстэй уулзах боломж бололцоо бага байх;
  • Хангалттай санхүүгийн чадамж байхгүй;
  • Эсрэг хүйсийн хүнтэй таарч тохирох чадваргүй гэх шалтгаанууд зонхилох хувийг эзэлж байна.

Кабинетийн албан газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 20-40 насны 4000 мянган хүнээс судалгаа авахад 46.8 хувь нь тохирсон хэн нэгнийг олж чадаагүй гэж хариулжээ. Японы хүн амын насжилт ихсэж буй энэ үед тус улсын засгийн газар гэрлэлтийг дэмжих бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэйг судалгааны үр дүн харуулсан юм.

Японд 2018 онд 918.397 хүүхэд шинээр мэндэлсэн нь түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт. Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг саяас доош хүүхэд шинээр мэндэлсэн аж.

Эх сурвалж: Kyodo news

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ