"Дижитал энтерпрайс 2019" хурал Шангри Ла зочид буудалд өчигдөр боллоо. Мобиком корпораци, Монголын бизнесийн зөвлөл хамтран хурлыг зохион байгуулсан юм.
Хурлыг нээн Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Улсын их хурлын гишүүн А.Ундраа нар үг хэлэв.
Дижитал хувьсал, цахим аюулгүй байдал зэргийг хөндсөн энэ хуралд оролцогсдын онцлох санааг хүргэж байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа Улсын их хурлын дэргэд байгуулагдсан Цахим бодлогын түр хороог төлөөлөн хуралд оролцлоо. Тэрээр “Монголчууд маш хурдан суралцах, аливаад дасан зохицох чадвар сайтай тул дижитал хувьслын үр шимийг хүртэж эхэлсэн гэв.

"Төрийн дижитал хувьсал" сэдвээр Үндэсний дата төвийн дэд захирал Б.Батжаргал илтгэл тавьсан юм. Тэрээр манай улсын харилцаа холбооны дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн ч анхаарах шаардлагатай зүйлүүд бий. Дижитал хувьсалд цогц шилжилт их чухал. Төрийн дата төвийг 2009 онд анх байгуулсан. Энэ онд нөөц төвөө ашиглалтад оруулна гэв.

Дараа нь "Фаро фаундэйшн Монгол" ТББ-ыг үүсгэн байгуулагч А.Бямбажаргал илтгэл тавив. Тус байгууллага хүүхдүүд, багш нарт интернэтийг хэрхэн зөв ашиглах сургалт явуулдаг юм. Дижитал иргэдийг хүмүүжүүлэх цаг болсон. Учир нь интернэтийг зөвхөн фэйсбүүкээр төсөөлж байна гэж А.Бямбажаргал онцлов.
Дижитал боловсрол хөтөлбөрийг зааж буй 59 дэх орон нь Монгол болжээ. Канад, Финлянд, Австралид дунд сургуулийнх нь цөм хөтөлбөрт дижитал шилжилтийн хичээл багтсан байна. Бид энэ салбарт бусад орнуудаас хоцроогүй бөгөөд “Фаро фаундэйшн” ТББ дөрвөн сарын хугацаанд 4000 хүүхдэд хичээл заажээ. Ирэх есдүгээр сард томоохон аян өрнүүлэх юм байна. Учир нь бид технологийг их ашиглаж байгаа ч голдуу буруу ашигладаг гэдгийг илтгэлдээ дурдав.

"Инфинит солюшин"" компани болон Nest ахлах сургуулийг үүсгэн байгуулагч Б.Габит мэдээллийн технологийн дэвшил боловсролын салбарт хэрхэн нөлөөлж байгааг танилцуулав. Тэрээр хиймэл оюун ухааны нөлөөгөөр ойрын 3-15 жилд давтамжтай ажил хийдэг хүмүүс ажлын байраа алдана гэдгийг илтгэлийнхээ эхэнд дурдав. Хиймэл оюун ухаан бидний амьдралд улам их нэвчинэ.
Мөн ахлах ангийн хүүхдүүд өөрийгөө олох, өөрийгөө таньж мэдэх нь чухал гэдгийг ойлгожээ. Тэд дунд сургууиа төгсөөд шууд их сургуульд элсэх гэж яаралгүй, нэг жил завсарлах сонирхолтой болсон. Харин эцэг эхчүүд үүнийг эрс эсэргүүцдэг нь буруу гэв.

“Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Ц.Идэрмөнх: Дэлхийн хүн амын тал нь интернэтэд холбогджээ. 2023 онд энэ хувь 53 хувь болж өснө. Иргэдийн хамгийн их хэрэглэдэг, олон улсын платформууд нь youtube, facebook, үүлэн технологи байна. Сүүлийн үед Оффис 365 программыг өргөн хэрэглэж байна. Иймд үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгчдийн орлого хоёр дахин өснө.

Мобиком корпорацийн Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд захирал Б.Баярмаа: Мобиком үнэ төлбөргүй лавлах утасны үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн түүхтэй. Бид жилд 13.5 сая хэрэглэгчид мэдээлэл өгдөг. Тэдний 98 хувь нь уламжлалт буюу лавлах утсаар холбогдож байна. 2222 дуудлагын төв улам өргөжин, програм хангамжаа шинэчиллээ. Ингэснээр манай ажилтнууд хэрэглэгчийн бүх мэдээллийг (ямар багцтай, сэтгэл ханамжийн байдал, ямар утас хэрэглэдэг гэх мэт) дэлгэцнээс нэг дор харж, хэрэглэгчийг илүү халамжлах боломжтой болсон.

Анх удаа болсон “Дижитал энтерпрайс 2019” хурлаар цахим аюулгүй байдлыг хөндөв.
Интернэт хэрэглэгчдийн болон интернэтэд холбогдож буй төхөөрөмжийн тоо өсөх хэрээр цахим халдлага дагаад өсөж байна. Хурлын хоёр дахь хэсэгт Juniper, Sophos, ForeScout зэрэг салбартаа томоохонд тооцогддог компанийн төлөөллүүд илтгэл тавилаа. Тэд тав дахь үеийн цахим халдлагууд гарч байна. Мэдээллийн аюулгүй байдалд дэлхий нийтээрээ 8 тэрбум ам.доллар зарцууллаа. Эс бөгөөс үүнээс ч ихийг алдах эрсдэлтэйг анхааруулсан юм. Цахим халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлага болсны дараа таньж мэдэх, устгах үйл явцад ч хиймэл оюун ухаанд суурилсан програм хангамж хэдийнэ нэвтэрчээ.
Сүлжээний аюулгүй байдлаас гадна цахим шуудангийн аюулгүй байдал чухал. Нийт халдлагын 90 хувь нь шуудангаар дамждаг байна. Цахим халдлагын эсрэг тэмцэлд тагнуулын арга барилыг хүртэл ашиглаж эхэлжээ.
Хилийн чанадаас ирж хуралд оролцсон салбарын мэргэжилтнүүд байгууллага бүр аюулгүй байдлын бодлогын баримт бичигтэй болж, аюулгүй байдлын соёл төлөвшүүлэх шаардлагатай гэж зөвлөв. Танай байгууллагын сүлжээнд нийт хэчнээн тооны хэрэгсэл буюу компьютер, гар утас, зөврийн компьютер байгааг нарийвчлан тогтоох нь чухал гэсэн юм.

Хурлын гурав дахь хэсэгт их өгөгдөлд дүн шинжилгээ хийх, үүлэн тооцоололд гарч буй шинэ чиг хандлагыг танилцуулсан юм. БНХАУ-ын "Хуавэй технологи" компанийн Стратегийн зах зээлийн шинжээч Лин Вугийн илтгэл олон мэдээлэл агуулсан, сонирхолтой байв.
-5000 жилийн өмнө бүх өрх газар тариалан эрхэлж байсан бол дараа нь бизнесийн сүлжээ биднийг холбосон. Харин одоо интернет биднийг холбож байна. Дэлхийн 3 тэрбум хүн интернет ашигладаг. 2035 он гэхэд олон сая ажлын байр мэдээллийн технологийн салбарт бий болно. 20 дугаар зууны эхээр авто машин үйлдвэрлэгчид, дараа нь газрын тос олборлогч компаниуд хамгийн том, хамгийн чинээлэг компаниуд байлаа. Харин одоо Google, Apple, Amazon, Alibaba тэргүүлэх болов.
Бид эхлээд өөр хоорондоо зураг хуваалцдаг байсан бол одоо өндөр чанартай видеог төвөггүй түгээж байна. БНСУ-д болсон өвлийн олимпоор 3600 видеог анх удаа ашиглав. 2020 онд бодит мэт сэтгэгдэл төрүүлэх холограф видео нэвтэрнэ.
Мэдээллийн технологийн дэвшил БНХАУ-д ямар үр дагавар авчирсан нэг жишээг та бүхэнд танилцуулъя. Шэнжээнд гэмт хэргийн тоо ихээхэн буусан. Учир нь энд тэндгүй байршуулсан камерууд хэдхэн секундэд олон сая хүний зургаас гэмт хэрэгтнийг таньж илрүүлэх чадвартай болсон. Азийн орнуудаас Малайз мэдээллийн технологийн салбарт ихээхэн хөрөнгө оруулж, тэргүүлэх байр эзлэхээр ажиллаж байна.

Гэрэл зургуудыг: Д.Жавхлантөгс
Гэрэл зургуудыг: Д.Жавхлантөгс