/Улаанбаатар, 2019.06.19/ Монголын анхны бүрэн цахимжсан блокчейн финтек болох zeel платформ өнөөдөр Япон улсын хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдээс нийт нэг сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэх гэрээ байгуулснаа зарлаж байна.
Зээл өгөх, авах хүмүүсийг холбож, гэрээний дагуу баталгаат зээл олгох вэб болон апп платформ нь блокчейн, нүүр таних систем, цахим гарын үсэг зэрэг эрс шинэлэг технологийн дэвшлийг агуулсан шийдэл бөгөөд хүүгийн дээд хэмжээг 2.0% байхаар тогтоож, улмаар иргэдийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилготой.
Монгол IT залуусын хөгжүүлсэн уг платформыг Зүүн Хойд Азийн хөрөнгө оруулагчдад танилцуулах ажлыг үүсгэн байгуулагч П.Эрдэнэбаатар тэргүүтэй баг 2019 оны 5-р сард Япон улсаас эхлүүлсэн бөгөөд нийт 20 хоногийн аяны хүрээнд 20 гаруй хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ. Түүнчлэн, хүнээс хүнд бага хүүтэй мөнгө зээлүүлэх, зээлдүүлэгч талд баталгаа олгох нийгмийн бизнес моделийг Монголд хэрхэн нутагшуулж байгаа талаараа Япон улсын Төв банкны Ерөнхийлөгч ноён Харухико Курода тэргүүтэй эрхмүүдэд танилцуулсан байна.
Хөрөнгө оруулалт татсанаар zeel платформ зээл олголтынхоо хүртээмжийг 2-3 дахин нэмэгдүүлж, бага, дунд орлоготой иргэдэд түлхүү хүрч үйлчлэх боломж бүрдээд байгаа юм.
zeel платформ нь хэрэглээнд нэвтэрсэн эхний 50 хоногтоо 8,000 гаруй идэвхтэй хэрэглэгчдэд бичил зээл олгоод буй бөгөөд цаашид зээлийн үйлчилгээгээ улам хялбаршуулан хөгжүүлэх, мөн санхүүгийн зах зээлд шинэ жишиг тогтоохуйц финтек болох зорилго тавин ажиллаж байна.