Монголын газрын тосны бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниудын нэг болох Магнай Трейд ХХК-ийн Чанар, Үйлчилгээ Хариуцсан Газрын захирал Г.Цэвэлмаа-тай уулзаж ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та өөрийгөө бидэнд танилцуулна уу?
Анх 2000 онд ШУТИС-ийн Геологийн сургуулийг Газрын тос, нефтийн чиглэлээр төгсөж байлаа. Сургуулиа төгсчихөөд заавал мэргэжлээрээ ажиллах юмсан гэдэг хүслээр Магнай Трейд ХХК-д түгээгчээр ажилд орж байсан. Нэг л мэдэхэд бараг 20 жил болсон байна. Компани маань миний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Одоо бол би Чанар, Үйлчилгээ Хариуцсан Газрын захирлаар ажиллаж байна.
Компанийхаа талаар товч танилцуулна уу?
Манай компани анх 1994 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ерөнхийдөө Магнай Трейд-ийг хүмүүс шатахуун импортлогч компани гэж боддог. Гэхдээ бид үйл ажиллагаагаа тэлэн харилцаа холбоо, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа болон бусад чиглэлд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа. Жишээлбэл: Хүмүүсийн сайн мэдэх Жимобайл ХХК, ARB Mongolia ХХК зэрэг компаниуд байгаа.
Сүүлийн үед шатахууны чанарын талаар их яригдах болсон. Мэргэжлийн хүнтэй уулзсаных шатахууны чанар гэж юу болох ойлголтыг асууя.
Манай улс болон бусад улсад мөрдөгдөж байгаа "газрын тосны бүтээгдэхүүний стандартад заасан норм хэмжээг хангаж байвал энэ нь чанартай шатахуун” юм. Эсрэгээрээ энэ стандартыг хангаагүй бол чанар муутай шатахуун гэж ойлгож болно. Манай компаний хувьд энэхүү стандартыг хангасан ОХУ-ын шатахуун үйлдвэрлэгч Роснефт компанийн бүтээгдэхүүнийг Монгол улсдаа импортлон борлуулдаг. Мөн сүүлийн үед уул уурхайд түлш ихээр хэрэглэдэг болсонтой холбогдуулан байгаль экологид ээлтэй Евро5 стандартыг хангасан дизель түлшийг нийлүүлж байна. Магнай трейд нь чанарыг эрхэмлэдэг, чанартай шатахуун импортлогч гэдгээрэй хэрэглэгчиддээ олон жилийн хугацаанд хүрч үйлчилсээр ирсэн. Бид одоо ч энэ байдлаа алдагдуулаагүй хэрэглэгчдэдээ чанартай шатахууныг хүргэж ажилласаар байна.
Сүүлийн үеийн хандлагаар аливаа компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ чанартай байна гэдэг ойлголт нь хэрэглэгчийн хүлээж буй хүлээлтэд тохирох эсвэл хүлээлтийг давах үнэ цэнийг бий болгохыг хэлнэ гэж ойлгодог болсон. Биднээс үнэнч хэрэглэгчид маань сайн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гадна бодит үнэ цэнэ бүхий нэмэлт урамшуулал, боломжуудыг хүсэх хандлага их болсон.
Одоо ямар ажлуудыг хийж байгаа вэ? Мөн цаашид ямар ажлууд хийх гэж байгаа вэ?
2019 онд манай компанийн 25 жилийн ой болж байгаатай давхцуулан хэрэглэгчдэдээ зориулсан олон үйл ажиллагаа хийнэ гэж төлөвлөсөн. Онцлох нь гэвэл Upoint урамшууллын лояалти хөтөлбөр байна.
Эхний ээлжинд бид Улаанбаатар хотын бүх ШТС-дад U-point картаар үйлчилж эхэлсэн байгаа. Анх 20,000 хэрэглэгчдэд 2000 оноотой карт бэлэглэх төлөвлөгөөтэйгээр эхэлсэн. Явц нь их амжилттай, хэрэглэгчийн хүсэлт их байгаа. Иймээс бид орон нутагт нэвтрүүлэх үйл ажиллагаандаа дахин 30,000 карт нэмээд урамшуулалдаа хамруулахаар болж, нийт 50,000 хүнд 2000 оноотой U-Point картыг бэлэглэх болсон байгаа. Мөн өөр олон төлөвлөгөөт ажлууд хийгдэнэ.
Компаниуд өөр өөрсдийн гэсэн хөнгөлөлт, урамшууллын системтэй байдаг. Магнай Трейд ХХК нь яагаад Upoint лояалти хөтөлбөртэй болсон бэ?
Сүүлийн үед компани бүр л хөнгөлөлтийн карттай болсон. Олон компанийн лояалти хөтөлбөрийн нийтлэг нь тухайн байгууллагаар үйлчлүүлэхдээ ашиглах хүрээнд байх шиг санагддаг. Манайд ч гэсэн байгууллагын болон хувь хүнд зориулсан хөнгөлөлт, урамшууллууд хэрэгжүүлдэг. Үүн дээрээ нэмээд Upoint хөтөлбөрт нэгдсэн.
Upoint карт нь зөвхөн шатахууны хөнгөлөлтийн карт бус, олон байгууллагын хөнгөлөлтийн карт гэсэн үг юм л даа.
Нэгдсэн лояалти хөтөлбөр гэхээр ямар байгууллагууд байгаа бол? Үүний талаар мэдээлэл хүргэвэл?
U-Point нэгдсэн лояалти хөтөлбөр гэдэг нь олон байгууллагыг нэгтгэсэн хөтөлбөр юм. Тухайлбал хүмүүсийн сайн мэдэх Номин, Юнител, Юнивишн, Монос зэрэг олон байгууллагууд дундаа нэг бонус карттай болж байгаа юм. Энэ хөтөлбөр нь дөнгөж эхэлж байгаа бөгөөд цаашдаа ч гишүүн байгууллагууд нэгдэхээр яригдаж байгаа юм байна лээ. Бүгдийг нэг картаар гэсэн уриа үгэндээ нийцсэн. Өдөр тутмын хэрэглээ болсон олон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ оноогоо цуглуулж, зарцуулах боломжтой. Тийм болохоор цуглах оноо нь ч их, урамтай байх болов уу гэж харж байгаа.
Хэрэглэгчид U-Point картыг ашиглан Магнай Трейд-ээс ямар хөнгөлөлт авах боломжтой вэ?
Магнай Трейдийн хувьд Upoint карттай хэрэглэгч шатахуун авахдаа литр тутамд 50₮-ийн урамшууллын оноо цуглуулж, дараа нь шатахуун авахдаа эсвэл U-Point-д нэгдсэн байгаа аль ч гишүүн байгууллагаар үйлчлүүлэхдээ зарцуулж болно. Мөн гишүүн байгууллагуудаас хуримтлуулсан оноогоор авсан шатахууныхаа 50% хүртэлх дүнд нь хөнгөлөлт авч болно.
Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.