Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1895 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. АНХНЫ ЭМЭГТЭЙ ПРОФЕССОР
Кэролайн Уиллард Болдуин 1895 оны энэ өдөр АНУ-ын Корнеллын их сургуульд доктор, профессор цол тэмдэг хүртсэнээр анхны эмэгтэй профессор болжээ. Тэрээр мөн анхны бакалаврын зэрэгтэй эмэгтэй бөгөөд 1892 онд 23 насандаа Калифорнийн их сургуулийн Механикийн сургуулийг төгсжээ. Физикч мэргэжилтэй Кэролайн төгссөнөөсөө хойш Калифорнийн их сургуульдаа багшилсан байна.
1949 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ЛАЙОНЕЛ РИЧИ МЭНДЭЛЖЭЭ
Америкийн алдарт дуучин Лайонел Ричи 1949 оны энэ өдөр АНУ-ын Алабама мужийн Таскжи хотод мэндэлжээ. Тэрээр анхны ганцаарчилсан тоглолтоо 1982 онд тавьж байсан бөгөөд түүний “Hello” дуу нь ихээхэн алдартай. Ричигийн цомгууд дэлхий даяар 100 сая гаруй хувь зарагдсан ба энэ нь түүнийг бүх цаг үеийн түүхэнд хамгийн их борлуулалттай дуучдын нэг болгосон юм. Тэрээр өдгөө 70 настай.
1987 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. АНХНЫ РАГБИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ФИНАЛ БОЛЖЭЭ
Дэлхий даяар 400 сая орчим хүн сонирхдог Рагбийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1987 онд болж байжээ. Харин тэмцээний финалын тоглолт 1987 энэ өдөр Шинэ Зеландын Окленд хотод болсон байна. Шинэ Зеланд, Франц улсуудын хооронд болсон уг тоглолтод талбайн эзэд ялалт байгуулсан юм. 48 мянга орчим хүн үзэж сонирхсон тус тоглолтыг Австралийн шүүгч Керри Фицжеральд шүүжээ.
Эх сурвалж: onthisday.com