Дэлхийн шилдэг багуудын нэгэнд зүй ёсоор нэрлэгддэг Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг шинэ дасгалжуулагчтай болохоор болжээ. Уг нь тус багийг Барселона клубын экс удирдагч Луйс Энрике удирдаж байсан ч өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Өнгөрсөн зун 7-р сараас эхлэн Испанийн шигшээ багийг удирдах болсон Л.Энрикегийн гэрээ ирэх 2020 оны зун дуусах байсан ч түүний ар гэрт ноцтой асуудал үүссэн учраас аргагүйн эрхэнд ийм шийдвэрт хүрсэн аж.
Энэ тухай Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луйс Рубиалес хэлэхдээ: “Энэ бол Луис Энрикегийн өөрийнх нь шийдвэр байсан. Иймээс бид түүний шийдвэрийг хүндэтгэх ёстой” гэсэн байна. Мөн тэрээр Испанийн шигшээ багийг одоогийн туслах дасгалжуулагч Роберт Морено удирдана гэж мэдэгджээ.
Хэдийгээр Л.Энрике ар гэртээ ямар асуудал тулгарсан тухай ам нээгээгүй ч Испанийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний охидын нэг нь маш хүнд өвчилсөн хэмээн мэдээлж байгаа юм.
Тэрээр өнгөрсөн 3-р сард болсон Испани – Мальтын багуудын тоглолтод багаа удирдаж чадаагүй бөгөөд иймэрхүү асуудал цаашид ч гарч магадгүй учраас ийм шийдвэрт хүртсэн аж. Испанийн шигшээ багийн дараагийн 3 тоглолтын хуваарь зайлшгүй хожих шаардлагатай тоглолтууд байх бөгөөд энэ намар тэднийг 2020 оны ЕАШТ-ий урьдчилсан шатны 3 тоглолт хүлээж байгаа билээ.
Л.Энрикегийн хувьд Испанийн шигшээ багт 11 сар ажиллахдаа нийт 10 тоглолтод багаа удирдаж 8 хожил, 2 хожигдолтой болоод байсан байсан юм.
Г.Баярмөнх