Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийж байна.
БХБ-ын сайд Х.Баделхан, 1990 онд улсын нийт хүн амын 23 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол өнөөдөр 60 хувь нь нийслэлд амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 72 нь хот, суурин газарт амьдарч байна. Ер нь дэлхий нийтийн чиг хандлага ч хотжилт руу төвлөрч байна. Тэгэхээр бид хот төлөвлөлтөд анхаарал тавих шаардлага гарч байна.
Улсын хэмжээнд барилгын 400 гаруй норм дүрэм, 600 гаруй стандарт бий. Үүнийг шинэчлэх талаар ажиллаж байна.
Иргэдийг орон сууцаар хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам гаргасан. Журам гарснаар эхний 5 сарын байдлаар 162 тэрбум төгрөг 2309 зээлдүүлэгчид олгосон, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотод Буянт-Ухаа хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглахаар Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсэн. Түрээсийн орон сууцны санд 3000 айлын орон сууц байна. Түрээсийн орон сууцны шинчилсэн журамд түрээслэгч байраа өмчилж авах хоёр заалт тусгасан.
1-рт, Түрээсийн төлбөр дээрээ сар бүхэн тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлээр байраа авч болно.
2-рт, Таван жилийн хугацаанд байрны төлбөрөө төлөөд түрээсийн байраа өмчилж авч болно.
Дэд сайд Д.Мөнхбаатар, Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард 150 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Үүний:
-10 мянга нь амины орон сууц,
-57 мянга иргэн ААН-ийн газар дээр
-3000 нь дахин баригдах
-18488 түрээсийн орон сууц барина гэж төлөвлөгөө гаргасан. Бага, дунд орлоготой иргэддээ зориулсан энэ хөтөлбөрийг Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжүүлнэ. 150 мянган айлын орон сууцны инженерийн шугам сүлжээг БНХАУ-ын 2 сая юанийн буцалтгүй тусламжаар байгуулна. Барилгыг хувийн компаниуд л барина.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тухай Хүртээмжийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Улаанбаатар хотод 50 гаруй жилд үнэртсэн лагийн үнэрийг арилгах зорилгоор Монгол, Японы эрдэмтэд ажиллаж, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулна. Ингэснээр ирэх долоодугаар сард Улаанбаатар хотын өмхий үнэр арилна.