Авлигатай тэмцэх газраас зарим их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээг танилцууллаа. Тус үнэлгээг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, шалтгаан хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор хийжээ.
Үнэлгээг МУИС, МУБИС, АШУҮИС-ийг хамруулан хийсэн байна. Авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-тай хамтран зохион байгуулжээ.
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД АВЛИГЫН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
Орон нутгийн хөгжлийн бодлого судлалын төв ТББ-ын тэргүүн Л.Буддорж “Бид судалгаагаа тоон, баримт бичгийн, чанарын гэсэн гурван аргаар хийсэн. Эндээс төсөв, санхүү худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн удирдлага, шийтгэл оногдуулах механизм, авлигын эсрэг бодлого, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл гэсэн 5 үндсэн чиглэлд авлигын эрсдэл өндөр байна. Гэхдээ эдгээр эрсдэлүүд нь бусад байгууллагуудад ч түгээмэл гардаг.
Эрсдэлийг 1-5 балаар үнэлж байгаа. Харин эдгээр сургуулиудад дунджаар 2-3 балтай буюу дунд зэрэг байна
Эрсдэлийг 1-5 балаар үнэлж байгаа. 1 бол эрсдэлгүй 5 бол маш их эрсдэлтэй. Харин эдгээр сургуулиудад дунджаар 2-3 балтай буюу дунд зэрэг байна. Эрсдэлийн жишээ нь сургуульдаа суухгүй байсан хүүхдийн дүн нь гарчихдаг, ном худалдаж авч дүнгийнхээ оноог нэмдэг явдал байсан” хэмээн ярив.
АВЛИГАД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ АЛБАН ТУШААЛТНЫ 51,2 ХУВЬ НЬ ДАРГА, ЗАХИРАЛ
Тухайлбал МУИС нь 23 мянга орчим суралцагч, 1400 орчим ажилтантай, үүнээс удирдах албан тушаалтан 29 бий. Ажилчид, багш нараас авсан судалгаагаар авлигад өртөх эрсдэлтэй албан тушаалтнаар 51,2 хувь нь дарга, захирал хэмээн хариулсан байна.
МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Лодойравзал “Манай худалдан авалтын үйл ажиллагаа байнга ил тод явагддаг ба өгөгдөл нь нээлттэй. Тайлангийн хувьд бүр өмнөх эсвэл цаанаа учир шалтгаантай зүйлс байгаа учир засагдсан. Харин дүн зассан гэдэг гомдол байгаа ч батлагдаагүй. Манайхаас сурагчдад ном зарахыг албан ёсоор хориглочихсон” хэмээв.
БАГШ НАР ОЮУТНУУДЫГ ЯЛГАВАРЛАДАГ ЦӨӨН ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН
Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр “Авлигын эрсдэлийг үнэлэхээс гадна боловсон хүчинд ямар сөрөг нөлөөтэйг нь судаллаа. Ингэх үед багш нар нь ёс зүйгүй, оюутнуудыг ялгаварладаг, шударга бус ханддаг цөөн тохиолдол илэрсэн. Тухайлбал багш нар оюутан даалгавраа өөрөө хийсэн байна уу, хуулаад ирж үү гэдэгт анхаарал хандуулахаас илүү тэдний хүйсийн ялгаатай байдалд анхаарлаа хандуулж байна” гэв.