Хонконгийн хамгийн баян эрхмийн нэг Ли Кашин энэ жил Хятадын Шантоу их сургуульд шинээр элсэн орох бүх оюутнуудын төлбөрийг төгстөл нь даахаар болжээ.
Сайн дурын ажлыг дэмжигч Ли Кашин сан жил бүр 14.5 сая ам.долларыг элсэгчдийн төлбөрт зарцуулах юм байна. Энэ нь өрхүүдийн санхүүгийн ачааллыг бууруулж, сайтар бэлтгэгдсэн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулна. Хятадын Гуандун мужийн Шантоу их сургууль нь 1600 багш албан хаагч, 10 мянга орчим оюутантай гэнэ.
90 настай Лигийн хөрөнгийг 30 тэрбум ам.доллар гэж “Forbes” сэтгүүл тооцоолсон байдаг. Тэрээр өнгөрсөн жил тэтгэвэртээ гарч, хүүдээ эрх мэдлээ шилжүүлсэн байна. Лигийн гэр бүлийнхэн жижиглэн худалдаа, цахилгаан холбоо, эрчим хүчний салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг аж.
Бизнес, хөрөнгө оруулалтын амжилтаараа “супермэн” гэх хочтой болсон Ли Кашин Хятадын Гуандун мужид төрсөн ч олон жилийн өмнө Хонконгт дүрвэн иржээ. Ажлын гараагаа үйлдвэрээс эхэлсэн тэрбумтан эрхэм өнөөдөр "Forbes" сэтгүүлээс гаргасан 2019 оны баячуудын жагсаалтын 28-т орсон ажээ.
Эх сурвалж: BBC