Шуудан илгээмж ашиглан хар тамхи мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх оролдлого өнгөрсөн оноос илэрч эхэлсэн. 2019 оны эхний хагас жилийн байдлаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр, хууль бусаар нэвтрүүлсэн 16 гэмт хэргийн 11 нь буюу 68,7 хувь нь шуудан илгээмж ашиглан үйлдсэн байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Олон улсын шуудан илгээмж ашиглан хил нэвтрүүлэх гэсэн оролдлого нь Испани улсаас 3, ХБНГУ-аас 2, Нидерландаас 2, АНУ-аас 2, Тайланд, ИХ Британиас тус бүр 1 хэрэг бүртгэгдсэн. Нийт:
- 718.9 гр “мөс” гэх нэршилтэй сентитек бодис,
- 30.5 гр каннабис,
- 3.028 кг гашиш,
- 30 гр каннабисийн тос
- 13 ширхэг LCT
- 115 ширхэг экстази гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисуудыг хураан авжээ. Эдгээр мансууруулах бодисын Монгол улс дахь зах зээлийн нийт үнэлгээ нь 968 сая төгрөг болж байгаа аж.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд “Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи нэвтрүүлэх оролдлого нь Монгол Улс руу хар тамхи илгээдэг нэгэн төрлийн урсгал гарч ирэх эрсдэл дагуулж байна. Иймээс ЦЕГ болон ГЕГ-аас хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлж, гаалийн ажилчдыг мэргэшүүлнэ” хэмээн ярив.