Алдарт Harry Potter-ын ертөнцөөс сэдэвлэсэн гар утасны тоглоом болох “Harry Potter: Wizards Unite” албан ёсны нээлтээ маргааш буюу 6-р сарын 20-нд хийнэ хэмээн хөгжүүлэгч Niantic компани мэдээлжээ. Энэхүү тоглоом нь хиймэл бодит байдал буюу AR-д суурилсан байх бөгөөд тоглогч гар утасныхаа камерыг ашиглаг ид шидийн ертөнцөөр аялан Harry Potter цуврал дээр гардаг амьтад болон дүрүүдтэй уулзах боломжтой. Мөн төрөл бүрийн даалгавар биелүүлэх, найзтайгаа холбогдон ид шид ашиглан тулалдах зэрэг боломжуудыг агуулсан байх аж.
Harry Potter: Wizards Unite хамгийн эхэнд Англи болон АНУ-д нээлтээ хийх бөгөөд тун удахгүй бусад улсуудад нээлтээ хийх юм байна.
Уг тоглоомыг хөгжүүлж буй Niantic компани өмнө нь Pokemon цувралаас сэдэвлэсэн Pokemon GO тоглоомыг тун амжилттай зах зээлд нэвтрүүлсэн удаатай. Pokemon GO нь мөн л хиймэл бодит байдал (AR)-д суурилсан бөгөөд тоглогчдод Pokemon цувралын мангасуудыг барих, тэжээх боломжийг олгодог.
Эх сурвалж: Engadget