Их Британид төвтэй “Skytrax” зөвлөх үйлчилгээний байгууллага 2019 оны дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниудыг шалгаруулжээ. Энэ нь агаарын тээврийн зах зээлд киногоор авч үзвэл Оскарын шагнал л гэсэн үг.
Энэ жил Катар улсын агаарын тээврийн компани өнгөрсөн жилийн ялагч “Singapore Airlines”-ийг ардаа орхин шилдгээр шалгарчээ. Харин гуравдугаар байранд Японы “ANA All Nippon” орсон бол Хонконгийн “Cathay Pacific” удаалжээ.
2018-2019 оны хооронд 100 үндэстний 21.6 сая зорчигчоос сэтгэл ханамжийн судалгаа авсны үндсэн дээр уг шалгаруулалтыг хийсэн аж. Судалгааг Англи, Франц, Испани, Орос, Япон, Хятад хэл дээр авсан байна.
“Skytrax”-ийн төлөөлөгч Эдвард Пластед “Qatar Airways”-ийн ажилтнууд үйлчлүүлэгчдийг сэтгэл ханамжтай байлгахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн гэдгийг онцолжээ. Ийнхүү Катарын агаарын тээврийн компани тав дахь удаагаа шилдгээр шалгарч, бусад улс орнуудын амжилтыг эвджээ. Энэхүү шалгаруулалтыг өнөөг хүртэл 19 удаа явуулсан юм.
2019 ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИУД
1. Qatar Airways (Катар)
2. Singapore Airlines (Cингапур)
3. ANA All Nippon Airways (Япон)
4. Cathay Pacific (Хонконг)
5. Emirates (Арабын Нэгдсэн Эмират Улс)
6. EVA Air (Тайван)
7. Hainan Airlines (Хятад)
8. Qantas Airways (Австрали)
9. Lufthansa (Герман)
10. Thai Airways (Тайланд)
Эх сурвалж: Business insider