“Инноваци ба хөрөнгө оруулалт” форум өчигдөр болов. Хөгжлийн банк, түүний охин компаниуд зохион байгуулсан форумд ШУА, МУИС, ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэд оролцон, судалгааны ажлаасаа танилцуулсан юм.
Манай улсын томоохон их сургуулиудын дэргэд гарааны компаниуд байгуулагдан, багш нар олон жилийн турш хийсэн судалгааны ажлаа бодит бизнес рүү хөрвүүлж эхэлсэн. Тэдний нэг болох ШУТИС-ийн доктор, профессор Д.Энхтуяа “Монгол ноолуур, инновацийн шийдэл” сэдвээр илтгэл тавилаа.
Цагаан алт гэгддэг ноолуур хэдийнэ Монголын нэрийн хуудас болсон. Гэвч дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байгаа, зөвхөн хүйтэн уур амьсгалтай орны иргэд л ноолууран бүтээгдэхүүн хэрэглэдэг. Иймд дулаан орны иргэдэд зориулсан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьжээ. Ээрэх технологийн туршилт хийснээр бүх ширхгийг нь шулуутгасан утас гарган авч, зун ч өмсөх, ноолууран атлаа нимгэн хувцаснууд үйлдвэрлэж эхэлсэн байна. Мөн материал зарцуулалт 1.5 дахин буурчээ.
Энэ утсаар биеийн тамирын хувцас ч үйлдвэрлэх боломжтой гэв. Англи, Франц, АНУ, Японд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар 4.3 оноо (дээд үнэлгээ нь 5) авсан байна.
Ноолууран хувцас хэлбэрээ удаан хадгалдаг, чийгийг шингээн, агаар сайн нэвтрүүлдэг юм.

МУИС-ийн дэргэдэх, өндөр технологийн гарааны компани болох “Дижитал солюшнс” амжилттай яваа гарааны компаниудын нэг. Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораториос төрөн гарсан компани юм. Тэд виртуал реалити, аугментэд реалити технологийн зах зээлийн хэмжээ байнга өсөж байгааг онцлов. “Багануур” компанитай хамтран уул уурхайн техник ашиглалтын машины виртуал реалитид суурилсан, бүрэн симулятор байгуулжээ. Үүнийг тус компани шинэ ажилтнуудаа сургахад ашиглах юм. Ажил дээр гараад өндөр үнэтэй тоног төхөөрөмж жолоодох залуус тухайн төхөөрөмжийг бодит мэтээр дуурайлган хийсэн орчин нөхцөлд суралцдаг байна.
Мөн “Оюутолгой” компанийн төв оффист гамшгаас хамгаалах сургуулилт явуулах өрөөг тохижуулжээ. Тэнд гал түймэр яг л жинхэнэ юм шиг гарч, ажилтнуудад гамшгийн үед ямар арга хэмжээ авахыг заадаг. Учир нь хүнс сонссон зүйлийнхээ ихэнхийг хэсэг хугацааны дараа мартдаг бол хиймлээр үүсгэсэн гамшигтай нүүр тулсан хүн сурч мэдсэнээ дараа нь хэрэгтэй үед шууд эргэн санадаг байна. Мөн тэд “Оюу толгой” компанитай хамтарч, агуулахын нөөцийг тодорхойлох систем боловсруулжээ.
Орчин цагт музей үзэхийн тулд заавал тухайн музейд очих шаардлагагүй.
Цахим хуудас руу нь ороод л үзмэрүүдийг хажуухнаас харж байгаа юм шигээр үзэх боломжтой. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд энэ төслийг хэрэгжүүлэн, үзмэр бүрийг 200-300 удаа сканердаж, виртуал дижитал загваруудыг байгуулжээ. Одоо Хархорины музейд ч мөн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Дараа нь “Эрксис Монгол” компанийг төлөөлөн Д.Цэнгэл компаниа, бүтээгдэхүүнээ танилцуулав. Тэд “Нээлттэй эхийн гровт” хэмээх маркетингийн платформ боловсруулан, хэрэглээнд нэвтрүүлжээ. Хэрэглэгчийн талаарх бүх мэдээллийг нэгтгэснээрээ энэ платформ онцлог. Үнэ хямд, нээлттэй эх тул тухайн компани үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжтой. Энэ бүтээгдэхүүн байгууллагуудад үнэнч хэрэглэгчээ бөөцийлөхөд тусалдаг байна. Ийм банкууд, ус ундаа үйлдвэрлэгч гэх мэт томоохон байгууллагууд бүтээгдэхүүнийг нь ашигладаг.
Харин олон улсад Erxes платформыг 60 улсад ашигладаг гэв. Одоо 2 сая ам.долларын үнэлгээтэй “Эрксис Монгол” компани 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй болох, бүтээгдэхүүнээ дэлхийн түвшинд гаргахыг зорин ажиллаж байна. Тэд Google-ээс шалгаруулдаг, шилдэг 14 гарааны компанийн нэгээр шалгарч, АНУ-д 14 хоногийн сургалтад хамрагдаад иржээ.

МАЛАА ХАЧИГ ШАВЖААС ХАМГААЛЖ ЧАДВАЛ АРЬС ШИРИЙГ НЬ ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАНА
“Инноваци ба хөрөнгө оруулалт” форумд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөл ч оролцлоо. Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг Дельтамон бэлдмэлээ танилцуулсан юм. Тус хүрээлэнгийн дэргэд “Вэт био технологи” гарааны компанийг байгуулжээ. Хүрээлэнгийн эрдэмтэд 60 орчим бүтээл гаргаснаас нэгийг нь онцлон танилцууллаа.
Малыг хачиг шавжид хазуулахаас урьдчилан сэргийлэх, хазуулсны дараа эмчилгээний зориулалттай энэ бэлдмэл зах зээлийн эрэлтийн 10 хувийг хангаж байна. Манай улсад хавар өвөл хачиг шавж ихээхэн тархдаг, нийт 58 зүйлийн хавчиг бий. Малын зоо нуруунд Дельтамон бэлдмэлээс хэрэглэснээр арьс шир цоорохгүй, малын махны гарц 20 хувиар өсөх давуу талтай. Мөн импорт орлох бүтээгдэхүүн гэв.
60 сая малтай манай улс жилд 10 сая арьс боловсруулах хүчин чадалтай. Гэвч нүхжилт ихтэй арьс шир үйлдвэрлэгчдийн шаардлагыг хангадаггүй. Ердөө 30 хувь нь л үйлдвэрийн босгыг давдаг аж. Хэрэв малчид малаа хачиг шавжаас хамгаалж чадвал арьсыг нь үнэ хүргэн худалдах боломжтой. Үүнээс илүү чухал нь хачгаар дамжин хүнд тархах өвчнөөс ч хамгаална. Энэ төрлийн импортын эмүүд 40.0 мянган төгрөгийн үнэтэй бол манай эрдэмтэд эмээ арай хямд үнээр худалддаг юм байна.

Инновацийн санаа, шинэ бүтээл, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үүний тулд санхүүгийн тогтолцоо бий болгох, төр, хувийн хэвшлийн хамтарч ажиллах шийдлийг тодорхойлох зорилгоор чуулганыг зохион байгууллаа юм.
“Инновацийн төсөл, гарааны компаниудыг дэмжих талаар банк, санхүүгийн байгууллагууд, хувийн хөрөнгө оруулагчдын оролцоо” сэдвээр шинжлэх ухааны байгууллагууд, их, дээд сургууль, инновацийн бүтээл санаачлагч болон бизнесийн төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийв.
Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр “Инновацийг бид холоос хайх хэрэггүй. Энэ бол хүний амьдралын эргэн тойрон, өдөр тутам тохиолдож байдаг зүйл. Өөрөөр хэлбэл, хүн өнөөдөр хийж буй зүйлээ арай сайжруулж, арай илүү хялбар болгож, чанарыг дээрдүүлж буйг иннноваци гэж ойлгож болно. Манайд юу дутагдаж байна гэхээр эдэмтэн судлаачдын гаргаж буй бүтээл, шинэ инноваци, шинэ санаа байна. Эдгээрийг бизнес болгон бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, зах зээлд, амьдралд нэвтрүүлэх туршлага дутагдаж байна” гэсэн юм.
Манай улсад Инновацийн тухай хуулийг 2012 онд баталсан. Мөн 15 хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Хуультай болсноор их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд дэргэдээ гарааны компани байгуулах, компанийн тодорхой хувийг эзэмших эрхийг баталгаажуулсан юм. Гарааны бизнес эрхлэгчид татварын, газрын төлбөрийн гэх мэт олон хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжийг ч нээжээ.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс