Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
-УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хулгайд алдагдсан стратегийн ордыг эргүүлэн авахаар бид нэгдсэн. Жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид хууль хяналтын байгууллагыг МАНАН мафиас салгаж, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын удирдага, прокуроруудыг бид өнгөрсөн жил сольж чадсан. Үүний хүчинд Ц.Нямдоржийн хэлсэнчлэн бидний эцэг, мафийн толгойлогч хоригдож байна.
-Шадар сайд асан М.Энхсайханыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид өчигдөр орой саатуулжээ. Тэгвэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзжээ. Тиймээс мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгожээ.
-Цагдаагийн ерөнхий газраас жолооч нарын хандлагыг өөрчлөх “Яараад яах вэ” аяныг өнөөдөр эхлүүллээ. Энэ хүрээнд орон нутгийн замд иргэдэд мэдээлэл хүргэх ажил зохион байгуулсан юм.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлийн нэг болох зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахад “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК-тай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг энэ сарын 14-нд байгуулсан юм.
-Үндэсний статистикийн хорооноос манай улсад ядуурлын түвшин ямар хэмжээнд байгааг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийв.
“Ядуурлын дүр төрх” судалгаанд тусгаснаар манай улсын 904 мянган иргэн ядуу амьдарч байна. Хоёр жил тутам хийдэг судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 29.6 хувиас 28.4 хувь болж буурчээ. Мөн хөдөөд ядуурал хотынхоос илүүтэй буурсан байна.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас уржигдар оргосон, онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байсан С.Төмөрийг Замын-Үүд орчмоос барьжээ.
С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй юм байна.