“LEGEND” entertainment show 2019 оны долоодугаар сарын 7-12-нд 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд болно.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, соёлын аялал жуулчлалыг холбосон Монголын энтертайнмэнт брэндийг бий болгох зорилгоор LEGEND SHOW төслийг 2018 оноос санаачлан хөгжүүлж байна. “LEGEND” бол язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертайнмэнт шоу хэлбэрийн тайзны бүтээл юм.
Монгол туургатны соёлын олон төрөл, үндэсний үнэт зүйл хийгээд монгол хүний эрхэмлэх зүйлсийг түгээх, соёл урлагаар дамжуулан эх орноо олон улсад сурталчлан таниулж монголчуудын үнэ цэнийг өсгөх, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой дээрх тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын элч Н.Наранбаатар ажиллаж байна.
Түүнчлэн “LEGEND” ENTERTAINMENT SHOW” тоглолтонд хөгжмийн продюсер удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн “Art couture”, Бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллаж байгаа юм.
Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын уртын дуучид, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны 20 балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн 13 бүжигчин, “Enkhe boys” циркийн 19 нугараач ба акробатчид, тайз, гэрэл, графикийн 30 гаруй мэргэжилтэн гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн оролцсон “LEGEND” entertainment show” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
"Аян дайнд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ нь тасарсан гэрэлт сувд шиг бөмбөрөн унасан газар Бэрцэцэг цэцэглэн ургасан гэх эртний домогт мөнхөрсөн үнэнч сэтгэл, ариун хайрын түүхийг урлагийн олон төрөлийн илэрхийлэлийн гайхамшгийг тайзнаа өгүүлэх болно" хэмээн тоглолтын ерөнхий найруулагч Н.Наранбаатар сонирхуулав.
Тус энтертайнмэнт шоу хэлбэрийн тайзны бүтээлийг БСШУСЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Corporate Hotel & Convention Centre, Нүүдэл брэнд, Худалдаа Хөгжлийн Банк, Модерн Номадс, Түвшин Сан, Хульж Ресорт, Зууны мэдээ сонин дэмжин ажиллаж байна.