Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр Хуульч Б.Гүнбилэг, "Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй. Уул уурхайн асуудал нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт Үндсэн хуулиас болоогүй. Анх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо ард түмнийг дугаарлуулж, хэн том биетэй нь лиценз авсан. Энэ бол ердийн хуулийн алдаа.
Үндсэн хууль одоогийн байдлаараа хэрэгжих боломжтой. Үндсэн хуулиа өөрчлөхөөс өмнө Үндсэн хуулийг хэрэгжүүлж байгаа иргэдээ соён гэгээрүүлэх том давалгаа хийгээч гэж Бираагийн Чимэд багш хэлсэн байдаг. Үүнийг одоо бодох ёстой" гэлээ. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн төслийг иргэдэд танилцуулахаар өнгөрсөн долоо хоногоос эхлэх тойрогтоо ажиллаж эхэллээ.
-Барилга, хот байгуулалтын яамнаас пүрэв гарагт мэдээлэл хийж, барилгын салбарт хийж хэрэгжүүлэх гэж буй ажил болон энэ салбарт барих төрийн бодлогыг танилцууллаа. БХБ-ын сайд Х.Баделхан, 1990 онд улсын нийт хүн амын 23 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол өнөөдөр 60 хувь нь нийслэлд амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 72 нь хот, суурин газарт амьдарч байна. Ер нь дэлхий нийтийн чиг хандлага ч хотжилт руу төвлөрч байна. Тэгэхээр бид хот төлөвлөлтөд анхаарал тавих шаардлага гарч байна.
Иргэдийг орон сууцаар хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам гаргасан. Журам гарснаар эхний 5 сарын байдлаар 162 тэрбум төгрөг 2309 зээлдүүлэгчид олгосон, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн байна. Улаанбаатар хотод Буянт-Ухаа хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглахаар Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсэн.
Түрээсийн орон сууцны шинчилсэн журамд түрээслэгч байраа өмчилж авах хоёр заалт тусгасан. 1-рт, Түрээсийн төлбөр дээрээ сар бүхэн тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлээр байраа авч болно. 2-рт, Таван жилийн хугацаанд байрны төлбөрөө төлөөд түрээсийн байраа өмчилж авч болно.
-Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Стандарт банкинд төлсөн 40 сая америк долларын хэрхэн төлүүлэх тал дээр анхаарч ажиллаж эхэлжээ.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Ш.Батхүүтэй холбоотой 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа талаар мэдээллийг АТГ-аас албан бичгээр ирүүлсэн байна. Үүнд лавлагаа хийхэд 2-3 хоног шаардагдах бөгөөд үүний дараа дуудлага худалдаанд оруулж эсвэл шүүхийн шийдвэр гарган борлуулж орлогыг нь Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой" гэж мэдээлэв.
-УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар баасан гарагт мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хулгайд алдагдсан стратегийн ордыг эргүүлэн авахаа бид нэгдсэн. Жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид хууль хяналтын байгууллагыг МАНАН мафиас салгаж, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын удирдага, прокуроруудыг бид өнгөрсөн жил сольж чадсан.
Өнөөдөр томоохон хэргүүд шүүх рүү шилжиж байна. Алдагдсан олон ордыг ард түмэндээ эргүүлэн авчрах ажлыг дэс дараатай хийж байна. Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг шүүсэн шүүгч нарыг солихоос нааш асуудал цэгцрэхгүй. Тиймээс бид ингээд хараад сууж тэсэхгүй нь. Нэр бүхий шүүгч нарыг ажлыг нь өгүүлэх талаар иргэдтэйгээ жагсаал хийх шаардлагатай болох нь. Хар тамхины наймааны ард 4 үсэгтэй генерал байна гэдэг мэдээлэл, баримттайгаа ирсээр байна” гэв.
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүлийн тухай хуулийн төсөлд оруулахаар иргэдийн саналыг авч, улсын хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Гэр бүлийн тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг 21 аймаг, 9 дүүрэгт хэлэлцүүлэг явуулж, авсан. 10 мянга орчим иргэдээс авсан саналыг харахад гэр бүлийн боловсролыг цэцэрлэг, сургуулиас эхлээд нас насныханд зориулсан сургалт явуулж байя гэсэн санал олноор ирлээ. Мөн гэр бүл салалт нийгэмд маш их байна. Гэр бүл салалтаас болж хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн их хохирдог. Гэр бүл салсан тохиолдолд хүүхдэд олгох тэтгэмжийг тасалдалгүй олгуулах үүднээс тодорхой зохицуулалт хийх шаардлага байна гэв.
Мөн тогтвортой гэр бүлийг үймүүлж байгаа хөндлөнгийн хүмүүст хариуцлага тооцох зохицуулалтыг хуулийн төсөлд оруулмаар байна гэсэн санал иргэдээс гарсан хэмээн мэдээлсэн юм. Тэд иргэдийн саналыг тусгасан албан бичгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нарт өглөө.