“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын дууг утсандаа ЭГШИГЛҮҮЛЭЭРЭЙ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-26 10:45 GMT+8

Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хүлээлт үүсгэж чаддаг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн сүүлийн улирлын найм дахь дугаар өнгөрсөн ням гарагт үзэгчдийн хүртээл боллоо. Шилдэг найман оролцогч өөрсдийгөө бас нэгэн өөр өнцгөөc харуулж, гал бутарсан гайхалтай үзүүлбэрүүдийг тайзнаа толилуулав.

Ялагчаар яг “Lady Gaga”-ийн “Always remember us this way” дууг яг түүн шиг дуулж, үзэгчдийг уярааж догдлуулж чадсан А.Баярцэнгэл тодорч, дөрвөн сая төгрөгөөр шагнууллаа.

  • Дуучин Б.Маралжингоо- “Aretha Franklin”
  • "Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа- Канадын домогт дуучин “Celine Dion”
  • Дуучин, продюсер Б.Нацагдорж буюу Наки- Солонгосын супер од “Ailee”
  • Дуучин Б.Халиун- “4 Non Blondes” хамтлагийн дуучин Линда Перри
  • Жүжигчин Т.Бархүү- “Michael Bolton”
  • Дуучин Б.Амархүү- Эстрадын дуучин Ж.Уранчимэг
  • Дуучин А.Баярцэнгэл- Өвөрмөц содон стильтэй “Lady Gaga”
  • Загвар өмсөгч С.Сарнай- Дуурийн дуучин “Montserrat Caballe”-ийн дүрд тус тус хувирлаа.  

Та "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогчдын дуунуудыг гар утасныхаа дуудлагад татаж утсандаа эгшиглүүлэх боломжтой. Тухайн дууны харгалзах кодыг:

  • HiTone (Мобиком) 455
  • UniMusic (Юнител) 1455
  • DoReMi (Жи Мобайл) 319 дугаарт илгээн татаж аваарай!

"Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогчдын дуулсан бусад дуунуудын кодыг www.hitone.mn сайтаас харна уу.

Оролцогчдын оноо:

  • А.Баярцэнгэл- 46
  • Т.Бархүү- 38
  • Б.Нацагдорж буюу Наки- 24
  • Б.Маралжингоо- 24
  • С.Сарнай- 22
  • Б.Халиун- 20
  • Г.Сүндэрмаа- 18
  • Б.Амархүү- 15

"Яг түүн шиг" шоуны дараагийн дугаарт хэн, ямар дүрд хувирхыг хэн ч таашгүй. Шилдэг оролцогчид маань ирэх долоо хоногт үзэгч олондоо гэнэтийн бэлэг барихаар боллоо.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 552 санал өгсөн байна.

Дээшээ