Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1987 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ЛИО МЕССИ МЭНДЭЛЖЭЭ
Өнөө цаг үеийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Лионел Андрес Месси Куччиттини 1987 оны энэ өдөр Аргентины Росарио хотод Хорхе Месси, Силия Куччиттини нарын гэрт мэндэлжээ. Тэрээр таван удаагийн “Ballon d'Or”, зургаан удаа Европын “Алтан шаахай” зэрэг 34 цомыг өргөсөн бөгөөд өдгөө Испанийн Барселон клубд тоглож байна. Түүний өвөө Итали хүн байсан ба одоогийн амжилтыг үзүүлэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь эмээ нь билээ.
1995 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. РАГБИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ФИНАЛ БОЛОВ
Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Эллис Парк цэнгэлдэх хүрээлэнд 1995 оны энэ өдөр Рагбийн гурав дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал болжээ. Өмнөд Африк болон Шинэ Зеланд улсуудын хооронд болсон энэ тоглолтод 15-12 харьцаагаар талбайн эзэд ялалт байгуулсан юм. Нийт 63 мянга гаруй хүн цэнгэлдэхэд үзэж сонирхсон бөгөөд Английн шүүгч Эд Моррисон шүүжээ.
2010 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ХАМГИЙН УДААН БОЛСОН ТЕННИСНИЙ ТОГЛОЛТ
Английн Лондон хотод болсон Уимблдоны аварга шалгаруулах тэмцээнд Америкийн теннисчин Жон Иснер, Францын теннисчин Николас Махут нар тоглосон юм. Тэдний тоглолт 2010 оны зургаадугаар сарын 22-ны өдөр эхэлж гурван өдөр дамнан 11 цаг 5 минут үргэлжлэн 2010 оны энэ өдөр дууссанаар түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн теннисний тоглолт болон бичигджээ. Тоглолтод Жон Иснер ялалт байгуулсан юм.
Эх сурвалж: onthisday.com