Хятадууд хөдөө орон нутгийн бохирдлыг цэвэрлэж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахын тулд ирэх гурван жилийн турш 440 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатайг тус улсын албаны хүмүүс “People’s Daily” хэвлэлд мэдээлжээ.
Энэхүү хөрөнгө мөнгийг хөдөө орон нутгийн жорлонг шинэчлэх, гэр ахуйн хог хаягдлыг боловсруулах, бохир усны суваг барих ажилд зарцуулах юм байна. Энэ онд жорлонгийн шинэчлэлийн ажилд 7 тэрбум юань, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад 3 тэрбум юанийг төсөвлөжээ.
Хятадуудын бохирдлын эсрэг зарласан дайн ийнхүү зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тус улсын эрх баригчид сүүлийн жилүүдэд аж үйлдвэржсэн хотуудынхаа агаарын чанарыг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа. Энэ нь хөдөө орон нутагт амьдрах орчныг сайжруулахад бага ч гэсэн түлхэц болж байгаа аж.
Өнгөрсөн жил БНХАУ-ын хөдөө аж ахуйн яамны сайд хөдөө орон нутгийн бохирдолтой тэмцэхийн тулд дэд бүтцийг сайжруулж, дорвитой арга хэмжээ авна гэдгээ амласан. Гэсэн хэдий ч санхүүгийн тулгамдсан асуудал байсан тул үр дүн гараагүй гэжээ.
Эх сурвалж: channelnewsasia