Дэлхийн банкнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэд төсвийн зардлын тойм судалгааг танилцуулсан юм.
Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Махиев, ахлах эдийн засагч Жон Паскаль Н.Нгану, эдийн засагч Ш.Алтанцэцэг, Б.Даваадалай нар оролцов.
Төсвийн зардлын тойм судалгааг 2018 оны зургадугаар сард хэвлүүлжээ. Судалгааны зөвлөмжид манай улсын татварын бааз суурь байгааг өргөтгөх, татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийг ойр ойрхон баталж байгааг журамлах ёстойг анхааруулжээ. Мөн манай эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай болсоор байгаа тул олон тулгуурт эдийн засгийн бүтэц рүү шилжих явцыг үргэлжлүүлэх нь зөв гэв.
|
Нийт эдийн засагт уул уурхайн эзлэх хувь |
Экспортод эзлэх хувь |
Төсвийн орлогод эзлэх хувь |
Гадаадын шууд хөрөнгө оруулалтад эзлэх хувь |
2010 он |
11 хувь |
42 хувь |
5 хувь |
44 хувь |
2018 он |
24 хувь |
88 хувь |
24 хувь |
72 хувь |
Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар төрийн албан хаагчдын цалингийн сан улсын төсөвт ихээхэн дарамт болсоор байгааг онцоллоо. Хэдийгээр төрийн албан хаагчдын цалинг дорвитой нэмээгүй ч төрийн албанд ажиллагсдын тоо өссөн.
Нийгмийн салбарын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт өссөн нь сайн хэрэг. Гэвч улсын төсвийн хөрөнгөөр өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авдаг, тэгсэн атлаа тэдгээрийн засвар арчлалтын зардлыг тооцоолдоггүй. Мөн малчдын хүүхдүүдийн боловсролд анхаарах шаардлагатай гэсэн юм.
Улсын төсөвт ихээхэн дарамт болдог бас нэг зардал нь Тэтгэврийн сан. Одоогоор манай улсын ДНБ-ий (ойролцоогоор 30 их наяд төгрөг) 2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг энэ санд татаас хэлбэрээр олгодог. Ахмад настны тоо, дундаж наслалт өссөөр байгаа, төрөөс тэтгэврийн хэмжээг нэмэх амлалт байнга өгдөг. Эдгээр нь цаашид Тэтгэврийн санг улам хүнд байдалд оруулах эрсдэлтэйг Дэлхийн банкнаас анхаарууллаа. Хэрэв ямар нэг өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол цаашид улсын төсвөөс боловсрол, эрүүл мэндийн зардлаа хумихад хүрэх эрсдэл нүүрлэжээ. Хэрэв Засгийн газар тэтгэвэр нэмэх бол инфляцтай уялдуулах нь зөв гэв. Эс бөгөөс ирэх 40 жилд ДНБ-ий 12 хувьтай тэнцэх хэмжээний татаасыг зөвхөн энэ санд зарцуулах тооцоо хийжээ.
Дэлхийн банкны эдийн засагчдын өгсөн дараагийн зөвлөмж нь Хувь хүний орлогын албан татварыг шатлан хэрэгжүүлэх тухай байв. Хэн илүү өндөр орлоготой нь илүү татвар төлөх нь шударга.
Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр манай улсад хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы ЖАЙКА гэх мэт хандивлагч байгууллагууд хөнгөлөлттэй зээл олгох тохиролцоо хийсэн юм. Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон 120 сая ам.долларын зээл олгосон. Дараагийн зээлийн санхүүжилтийн хэлэлцээ үргэлжилж байна.
Дэлхийн банкнаас санал болгосны дагуу Татвараас чөлөөлөх нэгдсэн аргачлалыг Сангийн яамнаас боловсруулан, Засгийн газар баталжээ. Шинэ журмыг ирэх оны эхний өдрөөс мөрдөж эхэлнэ. Хамгийн сүүлд буюу энэ сарын 20-нд спортын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. 32 спортын төрлийн олон улсын спортын холбооноос хүлээн зөвшөөрсөн 730 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн албан татвараас чөлөөлөх юм. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс жилд дунджаар 40 гаруй тэрбум төгрөгийн спортын бараа, бүтээгдэхүүн импортолдог. Үүнээс спортын холбоод 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэлийг улсын хилээр оруулж, татварт 60 гаруй сая төгрөгийг төлдөг. Тив болон олон улсын спортын наадмыг эх орондоо зохион байгуулах, спортын олон төрлийг хөгжүүлэхэд Засгийн газрын дээрх шийдвэр том дэмжлэг болно гэж салбарынхан үзжээ. Тэгвэл цаашид шинээр баталсан журмын дагуу гаалийн татвараас чөлөөлөх, эсэхийг шийдэж байна.
Дэлхийн банкны эдийн засагчдын өгсөн дараагийн зөвлөмж нь Хувь хүний орлогын албан татварыг шатлан хэрэгжүүлэх тухай байв. Хэн илүү өндөр орлоготой нь илүү татвар төлөх нь шударга. Зэс, алт, нүүрс гэсэн цөөн нэр төрлийн эрдэс баялгийн үнээс манай эдийн засаг ихээхэн хамааралтай. Энэ нөхцөлд татварын сууриа өргөтгөн, татварын орлогоо өсгөх ёстой. Энэ бодлогыг хэрэгжүүлэх эхний алхам нь Хувь хүний орлогын албан татварыг өсгөх гэв. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар яг энэ алхмыг хийхээр зэхэж, 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд илүү өндөр татвар төлөх хуулийн төсөл санаачилсан ч дэмжлэг аваагүй. Иймд ямар орлоготойгоос үл хамааран бүх ажилтан 10 хувийн татвар төлсөөр байгаа юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт үр ашиг муутай байна, үрэлгэн зардал их, хөрөнгө оруулалтыг төр хувийн хэвшил зэрэгцүүлдэг гэх мэт шүүмжлэл их гардаг. Тэгвэл Сангийн яамнаас ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа хөрөнгө оруулалтын төслүүдийг ач холбогдол, үр ашгаар эрэмбэлж байхаар болжээ.