Зураг төсөл нь батлагдаагүй байхад барилга, угсралтын ажлыг эхлүүлэх зөрчил нийтлэг байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон хэлж байна.
НМХГ-аас нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй 81 барилга дээр хяналт шалгалт хийсэн байна. Өнгөрсөн оноос дамжсан 38, шинээр 43 барилгад хяналт шалгалт хийж байна. Хөрөнгө оруулалтын төрлийг харгалзахгүй барилга, байгууламжид илэрч буй нийтлэг зөрчилд нэгдүгээрт зураг төслийн баримт бичиг баталгаажаагүй байхад барилгын ажил эхэлдэг зөрчил арилахгүй байгаа аж.
Мөн дутуу гүйцэтгэлтэй, баталгаажаагүй зургийг захиалагч нарт өгөхөөс гадна технологийн алдаа гарч байгаа аж. Зураг төсөл боловсруулахдаа зургийн даалгавраа тодорхой гаргаж өгөөгүйгээс барилгын явцад өөрчилдөг. Барилгын норм, дүрм зөрчсөн асуудлууд ч гарч байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд насжилт өндөр 338 барилга байгаагаас 243 барилгад ашиглалтыг хориглох тухай шийдвэр гарсан талаар ч тэрбээр хэлж байв.