“О.ДӨЛГӨӨНД ЗОРИУЛСАН ХАНДИВТ ОДООГООР 150 САЯ ТӨГРӨГ ЦУГЛААД БАЙНА”
Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорнийн дэргэдэх Их Сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тэрээр 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолт үзэх гээд АНУ руу зургадугаар сарын 12-ний өдөр явсан ч бие нь гэнэт муудаж эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. Бид түүний биеийн байдал болон хандивын аяны талаар түүний эгч болох О.Энхзаяатай холбогдлоо.
С.АМАРСАЙХАН: ШАР ХАЙСНААС ИРГЭДЭД, ХОТОД УЧИРСАН ХОХИРЛЫГ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУД ТӨЛНӨ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан авто замын голд байрлуулсан шар хайс хүчтэй салхины улмаас унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан зарим автомашин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал гарсныг холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг даалгалаа.
Зургаадугаар сарын 15-ны шөнө хүчтэй салхины улмаас эгнээ тусгаарлагчаар тавьсан шар хайснууд унаж иргэдийн өмч хөрөнгөд хохирол учруулаад байсан юм.
Б.ОТГОНТУЯА: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ОЙЛГОХ НИЙГМИЙН ХАНДЛАГА МАШ СУЛ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний портал “Бид Чадна” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Отгонтуяатай ярилцлаа. Тэрээр өнөөгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай л адил хөдөлмөрлөх чадвартай гэдгээ харуулж буй нэгэн.
“Бид Чадна” байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах, ажлын байртай болоход нь туслах, тэдэнд хандах нийгмийн, тэр дундаа залуусын хандлагыг өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
Л.ПҮРЭВБААТАРЫН 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ХАУСЫГ ШШГЕГ-ААС ЧӨЛӨӨЛЖЭЭ
УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас чөлөөлжээ.
Уг орон сууцыг Улаанбаатар төмөр замд буцаан өгүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сарын 27-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэвээр үлдээсэн. Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгөд тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даатгаж захирамжилсан юм.
БУРГАС СҮЙТГЭСЭН 8 ААН-ЭЭС НӨХӨН ТӨЛБӨР ТООЦУУЛАХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЖЭЭ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Туул голын хамгаалалтын бүсэд газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 52 айл, аж ахуйн нэгжийг нүүлгэх шийдвэрийг 2018 онд гаргасан байна. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллээр бургас сүйтгэсэн байж болзошгүй 27 аж ахуйн нэгжид шалгалт хийснээс бургас сүйтгэсэн найман аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тооцуулахаар албан бичиг илгээжээ.
2019 он гарсаар барилгын салбарт дөрвөн осол гарч, ослын улмаас гэмтсэн байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 335 аж ахуйн нэгжээс 364 зөрчил илрүүлж, 60 сая төгрөгөөр торгосон байна.