Улаанбаатар хотын хэмжээнд нийт 400 гаруй км хатуу хучилттай авто зам байгаагаас 30 гаруй хувь нь борооны ус зайлуулах системгүй байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 60 хувьд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай
Нийт 33 км урт үерийн далан, 109.6 км урт үерийн суваг, 6 ширхэг тосох байгууламж байгаа бөгөөд нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 60 хувьд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна.
Төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг үерийн хамгаалалт даан сувагт хаврын шар ус болон хурын усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг хийжээ. Мөн далан сувгийн 42 барилга байгууламжийн ашиглалтын байдалд зөвлөн туслах үйлчилгээг НМХГ-аас үзүүлж байна.
Хяналт шалгалтаар
- дөрвөн даланд халиа үүссэн,
- зургаан далан хог хаягдал ихтэй,
- далан сувгийн зэргэлдээ орших айлууд ахуйн хог, үнс нурам болон бохир усаа далан сувагт байнга хийдэг,
- хамгаалалтын зурвас зөрчиж газар олголт хийсэн,
- хайс хашаа, авто засварын ям барьсан,
- далангийн хийц эдлэхүүнийг эвдэлсэн,
- шороо асгах, тулгуур бүхий гүүр, гарц хийх, инженерийн чадлыг бууруулсэн зэрэг 60 гаруй зөрчил дутагдал илэрсэн байна.
Дээрх зөрчилд нэг иргэн, гурван ААН-д мэдэгдэх хуудас хүргүүлэн, хороо дүүргийн Засаг дарга нарт илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг өгчээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаа ба 100 жилд нэг тохиож болох үерт 47 хорооны 6696 өрхийн 26784 хүн өртөж болзошгүй талаар НМХГ-аас мэдээллээ.