АТГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, зургаадугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг хүргэлээ.
ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ
2019 оны эхний хагас жилийн байдлаар 17 байгууллагад авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгах талаар мэдэгдэл хүргүүлжээ. Зургаадугаар сард Авто тээврийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн мэдэгдлийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцав.
Автотээврийн үндэсний төвийн 5 албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн байна.
Зарим байгууллагын хувьд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хэдий ч нийтлэг байдлаар шалтгаан, нөхцөлийг бодитой арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хэлбэрийн төдий байгаагаас шалтгаалж, албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчлийг давтан гаргах, авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр хэвээр байна.
Тухайлбал, 2017-2019 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс Автотээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад холбогдох авлигын гэмт хэргийн шинжтэй 10 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 5 албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн байна.
ХАМТАРСАН УРИАЛГА ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Шударга ёс, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх спортын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд АТГ, БСШУСЯ хамтран боловсрол, соёл урлаг, спортын салбарынханд хандан соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэгч нь байх уриалгыг гаргасан.
Энэхүү уриалгыг Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 26 сургуулийн захирал, 48 цэцэрлэгийн эрхлэгч нар, Хан-Уул дүүргийн 18 сургуулийн захирал, 29 цэцэрлэгийн эрхлэгч нар дэмжиж багш, сурган хүмүүжүүлэгч хүмүүс нийгэмд соёл, шударга ёсыг түгээгч байж, манлайлал, зөв үлгэр дуурайлалаараа эргэн тойрондоо нөлөөлж байх ёстой гэлээ.
Бусад байгууллага, хамт олныг ч энэхүү уриалгад нэгдэн хүн бүр, иргэн бүр соён гэгээрүүлэгч байж, нийгмийн буруу хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлыг дор бүрнээ хийхийг уриалж байна.
ИРГЭНИЙ ХЯНАЛТЫН ТӨВ, АВЛИГЫН ТАЛААРХ ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС АЖИЛЛАЖ БАЙНА
Иргэд, олон нийтээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээний талаар гомдол мэдээлэл хүлээн авах 1800-1969 утсыг ажиллуулж, Нийслэлийн ГХУСАЗЗ-тэй хамтран Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 4 төвд Иргэний хяналтын төвийг ажиллуулж байна. Зургаадугаар сард 1800-1969 утсаар нийт 29 гомдол, мэдээллийг хүлээн авсан. Нэгдсэн төвөөр дамжуулан нийт 5 өргөдөл, гомдол хүлээн авч, 16 хүнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 100 гаруй хүнд гарын авлага, тараах материал түүгээсэн байна.
АВЛИГЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
АТГ-аас улсын нэг, хоёрдугаар эмнэлэг, Халдвар судлалын үндэсний төв зэрэг төрийн өмчийн эмнэлгүүд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, МУИС, МУБИС зэрэг төрийн өмчийн их сургуулиудад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр авлигын эрсдэлийн үнэлгээний тайланг танилцуулж, хэлэлцүүллээ.
Авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлсэн бөгөөд энэ нь тус газраас иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нэг хэлбэр болдог. Цаашид ч мөн мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай энэ маягаар хамтран ажиллах болно. Авлигын эрсдэлийн үнэлгээ нь тухайн байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэл баримжаа тогтоох чухал ач холбогдолтой юм.
Үнэлгээнд хамрагдсан байгууллагууд:
Эмнэлгүүд:
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг
- Нийслэл Өргөө амаржих газар
- Шастины нэрэмжилт гуравдугаар төв эмнэлэг
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг
- Халдварт өвчин судлалын үндэсний төв
- Гэмтэл согог судлалын үндэсний төв
Сургуулиуд:
- МУИС
- МУБИС
- АШУҮИС
Төрийн өмчит компани:
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
- Авто тээврийн үндэсний төв
- Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл
- МИАТ ТӨХК
- Монгол шуудан ТӨХК
- Хөдөө аж ахуйн бирж ТӨХК
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХОМ-ИЙГ БҮРТГЭЖ АВАВ
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлийн дагуу тус газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй УИХ, Засгийн газраас томилогдсон нийт 5 албан тушаалтны ХАСХОМ-ийг 30 хоногийн дотор бүртгэн хүлээн авлаа. /УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх мэт/
Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 81 байгууллагын цахим сайтад мөн 8 аймгийн орон нутгийн ТВ-ээр Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ашиг сонирхлын зөрчил, ХАСХОМ, ХАСУМ-ийн талаарх шторк, харандааны зураглал, 3 төрлийн шторк, сурталчилгааг /зохиомжит промо/ нэвтрүүлж иргэд, олон нийтэд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт мэдээллийг хүргэн ажиллажээ.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, Тээврийн прокурор гэх мэт байгууллагын 350 гаруй албан тушаалтанд сургалт зохион байгуулсан байна.
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 962 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ
Тус хэлтэс өнгөрсөн 1 сарын хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 914 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авсан бөгөөд (өмнөх сарын үлдэгдэл орсон) 962 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.
Шинээр хүлээн авсан |
Өнгөрсөн 1 сард хянан шийдвэрлэсэн- 962 |
Ажиллагааны үлдэгдэл |
|||
Илт зөрчилтэй |
Зөрчилгүй |
Буцаасан |
Анхааруулсан |
174 |
|
914 |
6 |
738 |
24 |
48 |
Илт зөрчилтэй-6
- Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц.Санчин
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн М.Ганбаатар
- Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Доржпүрэв
- Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Үлэмж
- Багануур дулааны станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Л.Гэндэнсүрэн
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төвийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн П.Ганхуяг
нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй талаар хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.
ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН 107 ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн 1 сарын хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч, 107 өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) мөн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна.
Түүнчлэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон 4 албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлээд байна.
ЭРҮҮГИЙН 21 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ШИЛЖҮҮЛЭВ
Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 6 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 18 гомдол, мэдээлэл буюу 26.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 32 гомдол, мэдээлэл буюу 47.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 буюу 1.5 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоо 17 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 75.0 хувьтай байна.
Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 68 гомдлын 48 буюу 70.6 хувийг Улаанбаатар, 20 буюу 29.4 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.
Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 6 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 503 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 21 буюу шалгасан хэргийн 4.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 57 буюу шалгасан хэргийн 11.3 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 9 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 416 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 365 хэрэг, мөрдөн байцаалтын 51 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 17.3 хувийг шийдвэрлэсэн.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаарх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, төрийн болон албан тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль, УЕПГ-аас гаргасан аргачилсан заавар, журмыг баримтлан мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй болохыг анхааруулъя.